"Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэл арга хэмжээ болно
2019-05-09

-Өнөөдөр зарим үйл явдлын товчлон хүргэж байна–

 

Офицеруудын ордон:

09:30 цагт: Ялалтын баярт зориулсан "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэл арга хэмжээ, явган жагсаал болно. Утас: 88111619

 

Улаанбаатар хот:

11:00 цагт: Хотын захирагчийн захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлын хүрээнд Мандхай зочид буудлын хашааг татуулж, явган хүний зам гаргуулна.

11:30 цагт: Хотын захирагчийн захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлын хүрээнд хуучнаар "Од" кино театрын урд талын тоосгон гарашуудыг нураалгаж, газар чөлөөлүүлнэ.

 

Хан-Уул:

09:00 цагт: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

 

ЭМЯ:

09:00 цагт: Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах үндэсний сургалт болно. Утас: 99773800, 88008516

 

Blue sky:

09:00 цагт: “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт болно.

 

“Чингис хаан” зочид буудал:

09:00 цагт: “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор 2019 онд Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Утас: 99179899, 86885060

 

"Новотел" зочид буудал:

09:00 цагт: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган үргэлжилнэ.
 

Shuud.mn
Сонин хачин