Британийн бяцхан ханхүүд нэр хайрлажээ
2019-05-09

Их Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Маркл нар хүүтэй болоод буй юм. Харри бяцхан хүүдээ Арчи Харрисон Монтбаттен-Виндсор гэх нэрийг хайрласан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Харри, Меган нар өчигдөр хүүгээ олонд танилцуулахаас гадна хатан хаан II Элизабет, хунтайж Филипптэй уулзсан байна. 

 

Харри хэвлэлийнхэнд "Үнэхээр жаргалтай байна" гэсэн бол Меган "Хүү минь их тайван. Ерөнхийдөө аавтайгаа их төстэй"  гэж хэлжээ. 

 

 

 

"Меган энэ сарын 7-нд 5.26 цагт 3.2 кг хүү төрүүлсэн юм.  

 

 

Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн АНУ, Их Британийн давхар иргэншилтэй анхны рояаль хүүхэд болж байна. Харригийн ах Уилльямын гэргий Кейт Миддлтон гурван хүүхдээ Лондон хотын  "Гэгээн Мэри"-гийн эмнэлэгт төрүүлсэн ч Меган уг эмнэлэгт төрөөгүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин