БНХАУ худалдааны хэлэлцээрийг нураасныхаа төлөө том төлөөс төлнө
2019-05-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй худалдааны дайныг зогсоох үйл явцад БНХАУ-ын эрх баригчид хайнга хандаж байна хэмээн буруутгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Худалдааны дайныг эвээр шийдвэрлэх ээлжит уулзалт өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхэлнэ. 

 

БНХАУ-ын Шадар сайт тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус хотноо ирээд буй юм.

 

"Хоёр тал харилцан тохиролцоонд хүрч чадалгүй өнөөг хүрсэн нь БНХАУ-ын буруу" гэж Трамп мэдэгджээ. Тэрбээр үргэлжлүүлэн "БНХАУ худалдааны хэлэлцээрийг нураасныхаа төлөө том төлөөс төлнө" гэж хатуухан мэдэгдсэн байна.

 

АНУ-ын эрх баригчид  БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын 10 хувийн тарифыг 25 хувь болгож, нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

 

Уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл БНХАУ зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж, харилцан хатуу эдийн засгийн хориг тавих болно гэж сануулжээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпин "АНУ-ын дарамт шахалт дор хэлэлцээр хийх сонирхолгүй байна" гэж мэдэгдсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Hytadtai dain hiigeesee bilee
2019-05-16
Бид том байсан бол бас л ийм л байх байсан.Хараад л сууж байхаас өөрииг ямар хийж чадах биш.Харин Монголын бодлого баригчид эндээс яаж хожиотой байх аа судалж хэрэгжүүлээсэй.
2019-05-11
АНУ -ын амь нь тэмцээд байх шиг:
АНУ дайн хийж болдог, бусад улсын дотоод хэрэгт хоншоороо дүрж болдог, дээрэм тонуул хийж болдог, булаан эзлэж болдог, бусдыг дээрэлхэж болдог. Бусад нь чагаад болохгүй гэж?
2019-05-10
Hytadtai dain hiigeesee bilee