Нотариатын хуулийг хэлэлцэж байна
2019-05-10

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав.  Өнөөдрийн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэллээ. Үүний дараагаар Нотариатын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин