Нэн ховордсон баавгай цэрэггүй бүсэд нэвтэрчээ
2019-05-10

Хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд нэн ховордоод буй Азийн хар баавгай харагдсан талаар "www.nst.com.my" сайт мэдээллээ. 

 

 

Тус бүсэд алба хааж буй Өмнөд Солонгосын цэргийн албан хаагчид камерын тусламжтай баавгайн бичлэгийг хийж амжжээ. Энэхүү камерыг Өмнөд Солонгосын Үндэсний технологийн институтийн мэргэжилтнүүд суурилуулсан гэнэ. 

 

Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газар баталж, "Цэрэггүй бүсэд 100 гаруй ховор төрлийн ургамал, амьтан байдаг" гэж мэдэгдэв.  Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ Азийн хар баавгайг нэн ховордсон ангилалд багтаажээ. 

 

Өмнөд Солонгосын төрийн мэдлийн "Ёнхап" агентлаг "Найм орчим сартай, 25-35 кг жинтэй энэхүү баавгайг Цэрэггүй бүсэд нэлээн удаан хугацааны турш нутаглаж буй Азийн хар баавгайнуудын үр төл байж болзошгүй" гэж дамжуулсан байна. 

 

Цэргийн албан хаагчид өмнө нь нэг бус удаа Азийн хар баавгайг харсан хэмээн ярьж байсан ч нотолж чадаагүй юм. 

 

1950-1953 оны хооронд дэгдсэн дайны дараа Солонгос улс өмнөд ба хойд хэмээн хоёр хуваагдсан түүхтэй. 1971 онд хоёр Солонгос дайныг түр зогсоох хэлэлцээрийн үеэр цэргийн хилийн шугамаас хоёр тийш тус бүр хоёр км зайд цэрэг байрлуулахгүй байхаар тохиролцож, цэрэггүй бүс байгуулах суурийг тавьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин