Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллана
2019-05-12

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Хэнтий  аймгийг зорьж, энэ долоо хоногийн турш томилолттой ажилласан билээ. Хэнтий аймагт ажиллах хугацаандаа бүтээн байгуулалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. 

 

Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун аймагт ажиллахаар төлөвлөжээ. Тэрбээр Ховд, Говь-Алтай аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, бусад ажлын явц дээр ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзах аж. Ерөнхий сайдыг Засгийн газрын гишүүд дагалдан ажиллах юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин