Цасан шуурганаар малдаа явсан дөрвөн иргэн амь насаа алджээ
2019-05-13

 

Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 11-ны өдрөөс эхлэн цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудаж алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.


Нийт 69 дуудлагаар 41 иргэн малтайгаа алга болсон, тээврийн хэрэгсэл эзэмшигч, зорчигчид төөрсөн гэх дуудлага мэдээллийн дагуу 48 техник хэрэгсэлтэй, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарч эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олжээ. 


Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, Цогтцэций сумын нэг  эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олсон байна.

 

Мөн Даланзадгад сумаас урагш 14 км-т 1000 гаруй мал цасны хунгарт дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу аврах багийг гаргаж, Даланзадгад сумын хатуу хучилттай автозам, гэр хорооллын шар усны үерийг зайлуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Iim ayultai ued malaa orhison deer bj dee tsaana uldej bgaa humuus oorsdiin ami nas hoothii
2019-05-13