Амиа хорлох гэсэн үйлдийг таслан зогсоожээ
2019-05-13

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16:45 цагт хүлээн авч 16:48 цагт  шуурхай очиж шалгажээ.

 

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхоор  үсрэхийг завдсан байна. Түүнийг үсрэх гэж байхад нь цагдаагийн албан хаагч гараас барьж, амь насыг нь авран эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин