Цасан шуурганы улмаас зургаан хүний амь нас эрсэджээ
2019-05-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн сумдаар болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 6 хүний амь нас эрсэджээ. Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байгаа аж. 

 

 Иймд:

 

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

 

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

 

-Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

 

Цаг уурын аюулт үзэгдэл, нөхцөл байдлаас урьдчилсан сэргийлэх үүднээс Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын болон ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2019.05.13/ 14.00 цагт  сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин