Ассанжийн холбогдсон хүчингийн хэргийг дахин шалгах уу
5-13

“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн холбогдсон хүчингийн хэргийг дахин шалгах эсэх шийдвэрийг Шведийн прокурорууд танилцуулахаар төлөвлөж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг хэргийг дахин мөрдөж, хавтас хэрэг нээхийг хохирогчийн өмгөөлөгч Шведийн талаас хүсчээ. 

 

Ассанж өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн боловч өөрийгөө гэм буруугүй гэдгээ баталж чадаагүй өнөөг хүрчээ.

 

Тэрбээр өөрийг нь хүчингийн хэргээр Шведийн талд шилжүүлэн өгөхөөс урьтаж, 2017 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн юм. 

 

Эквадорын Ерөнхийлөгч өнгөрөгч сард "Ассанжийг дахин хамгаалах шаардлагагүй. Тиймээс түүнд олгосон улс төрийн орогнолыг цуцалж байна" гэж мэдэгдсний дараахан түүнийг Лондонгийн цагдаагийнхан хүчээр баривчилжээ. 

 

Лондон хотын шүүх Ассанжийг "барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн" хэмээн буруутгаж, 50 долоо хоног хорих ялаар шийтгэсэн аж. 

 

Ассанж хүчингийн хэргээс гадна АНУ-ын төрийн нууцад хамаарах олон мянган материалыг нийтэд задруулж, Вашингтоныг сандаргасан билээ. 

 

Баривчилгааны дараа АНУ, Ассанжийг шилжүүлэн өгөх хүсэлтийг Их Британид гаргажээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама "Ассанж хийсэн хэргийнхээ төлөө бүх насаараа хоригдох болно" гэж мэдэгдсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин