Ховд аймгийн Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг барьж эхэллээ
2019-05-13

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.
 

Гэрэл зургийг MPA.MN

 

50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Songuuliin show eheljee hoorhii. 3 jil yu ch hiigeegui. odoo baahan hudlaa end tend yum seglej hayaad tegeed yalagdaad alga boloh ni dee
2019-05-14