Бэрх хааныг алдарт Аль-Аксад оршуулжээ
5-14

 

Чингис хаан болон түүний хөвгүүд Өгөөдэй, Цагаадай, Тулуй нарын шарил яг хаана оршуулагдасныг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Их хааны шарилыг Япон шиг хөгжингүй орнуудын эрдэмтэд газрын гүнээс орчин үеийн тоног төхөөрөмж, аппаратаар өвсөнд хаясан зүү мэт эрж, Монголын газар шороог унхичин тонхочсон ч эс олж билээ. Дэлхийн талыг эзлэн захирсан алдарт жанжин болон түүний үр удмын алтан яс нь ийнхүү он жилийн урсгалаар аль хэдийнээ газар шороотой уусч, ертөнцийн жам ёсоор ул мөргүй арилсан нь харамсалтай.

 

Зөвхөн эзэн Чингисийн ууган хүү, алдарт жанжин Зүч хааны шарил нь одоогийн Казахстаны нутагт булшлагдсаныг дэлхий нийтээр мэдэх байх. Зүч хааны шарил дээр босгосон улаан тоосгон бунханд казахууд олон зууны турш сүсэглэн мөргөсөөр хадгалан иржээ. Зөвхөн Зүчи хаан биш Бат, Бэрх, Хулагуу нараас эхлэн Чингисийн үр удмын их хаад ноёдтой холбоотой түүхийн үнэ цэнэтэй шинэхэн баримт сэлтүүдийг казахын нутгаас цаашлаад Орхи Дорнод, Иран, арабын орнуудаас л олох боломжтой.

 

Үүний нэг тод жишээ нь Чингисийн ач Бат хааны хүү, Алтан орд улсын хаан Бэрхийг хаана оршуулсан тухай шинэ мэдээ гарлаа. Казахстаны эрдэмтэд эдүгээ хүртэл Бэрх хаан 1266 онд Алтан орд улсын Кавказыг байлдан эзлэх үед нас барсан, шарилыг нь Сарай-Беркед оршуулсан гэж үздэг. Гэтэл Бэрх хааны шарил одоогийн Израиль улсын Иерусалим хотын Худус дүүрэгт баөйрлах исламын ертөнцийн хамгийн ариун сүм (мешит) болох Аль-Аксагийн дэргэдэх оршуулгын газарт байгаа аж.

 

Энэхүү шинэ мэдээг анх Саудын Арабын Мекке хот дахь ариун Кагбад очиж мөргөл үйлдэх кажы нарт үйлчилдэг «Нур-Казахстан» жуулчлалын компаний ерөнхийлөгч Амангелди Еренгайыпулы Абдихалык кажы дуулгажээ. Саяхан «Ислам өркениети» сонины сурвалжлагч Ермек Жумаханулы Абдихалык кажаас ярилцлага авч нийтэлжээ. (2019 оны 3-р сарын 16-31 №6). Түүний Абдхалыктай хийсэн ярилцлагын Бэрх хантай холбоотой хэсгийг доор сийрүүлэв.

 

“Алтан орд гүрний захирагч нар Арабын мамлюкүүдтэй нягт харилцаатай байсныг түүхэн баримтууд гэрчилнэ. Худас хотод Шейх Нажих Бкират нэртэй профессор найз маань амьдардаг юм. Тэр урьд нь Аль-Акса мешитийн ерөнхий имам (хамба лам) байсан. Одоо мешитийн архивын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаа түүхийн ухааны доктор хүн юм. Тэр хүний тусламжаар нэлээд сонирхолтой түүхэн баримтууд, архивын материалтай танилцах завшаан олдсон юм.

 

Нэг удаа Шейх Нажих “Энэ бол танай хааны булш шүү дээ” гэж нэгэн хуучин булшийг үзүүлэв. Бид гайхаж “Хэний шарил вэ?” гэж асуухад “Алтан орд улсын хаан Бэрхийн булш” гэхэд нь бид анхандаа их гайхсан.

 

Ингээд бидэнд 1266 онд Сарай-Беркед мөнх нойрсож байгаа гэж үздэг Алтан орд гүрний Бэрх хаан ямар учиртай хаа холын Худаст оршуулагдсан болов гэсэн асуулт тулгарлаа. Энэ асуултанда Шейх Нажих ийнхүү хариулав. “Бэрх хаан Ойрхи Дорнод дахь мамлюкүүдтэй сайн харилцаа холбоотой байсан аж. Тодорхой баримтгүй боловч Алтан ордын хаан Бэрх өөрийнхөө төрсөн охиноо Египетийн мамлюкүүдийн султан Бейбарст өгч хадам болсон тухай ч яриа байдаг. Бэрх хаан ширээнд суусан цагт ислам нь Алтан орд улсын төрийн шашин байлаа. Бэрх хаан Бейбарст явуулсан элч төлөөлөчдөөр өөрийн болон Алтан орд улс ислам шашинд орсныг түүнд мэдээлсэн тухай арабын түүхч Рукнеддин тэмдэглэсэн байна. Тийм учраас Чингис хааны үрудмынхан дотроос анхных болж исламын шашинд орсон, энэхүү ариун шашныг сэтгэл зүрхээрээ хүндэтгэсэн Бэрх хаан нас барахын өмнө “Миний шарилыг мусулман шашинтнуудын шүтээний Худус дахь Аль-Акса мешитийн хажуу оршуулгын газарт аваачиж оршуулаарай”гэсэн гэрээслэл үлдээсэн байжээ.

 

Энэхүү гэрээслэлийг ордныхон ёсоор биелүүлж, Бэрх хааны шарилыг савхиар битүүмжлэн, эсгийгээр боож, тэмээнд ачиж олон сар явсаар Худаст хүргэсэн байна” гэсэн домгийг ярьж өгөв.

 

Энэхүү булш нь Аль-Акса мешитээс ердөө 20 метрт байгаа их дээдсүүдэд зориулсан хүндэтгэлийн оршуулгын газарт, хэрмийн дотор байна. Булшинд араб үсгээр «Барака хаан» гэсэн бичээстэй хаяг байрлуулжээ (түрэг гаралтай Дундад Азийнхан Бэрхийг «Берке» гэж нэрлэдэг. Т.Б)

 

Хүннү-Сүннүгээс улбаалан гарч, хүйсээрээ холбогдсон Монгол, Казахын ард түмний эв найрамдал, хүндэтгэлд сэв суулгах хов-живийн хойноос хөөцөлдөгч, үл бүтэх улаан нүдтэнгүүд ийнхүү түүхэн ач холбогдол бүхий зүйлийг үл ойшоодог нь харамсалтай.

 

Сэтгүүлч Тохааны Бодаухан (Нурсултан хот)

 

Shuud.mn
Сонин хачин
Ундрахболд:
Монгол Казак бол жинхэнэ түүхэн ахан дүүс тэгээд л болоо. Яс хаягчид мөн их бнаа.
2019-05-20
Kazak gej suuld kirgizees salsan ovog yumaa. undesten bich.Kirgiz bol ertnii tureg garaltai undesten.Hunnu ulstai zeregtcen orshij bsn.
2019-05-16
Казах:
Чингис хаан болон түүний үр-садтай холбоотой зузаан түүх бол Казахстан д бий шүү. Чингис уул, Хаан Чингис г.м. олон дурсгалт газрууд байна. Чингисийн ууган хүү Зүчи хааны удам-угсааны хэдэн мянган хүн төре омог нэртэйгээр бас Казахстанды маьдарч байгаа
2019-05-15
bbb:
tiin duu ni shdee....tegeed olon daitsan il haant ulsiin medliin gazart ochij uuriiguu orshuulahuu...ene teneg kazakuud yah geed bn aa
2019-05-15
Бат хааны дүү Бэрх нь Бат хааны хүүг алаад хаан ширээнд суусан. Түүхээ мэдэж байж, түүх бичмээр юм.
2019-05-15
mongol:
kazakuudiin uursdiiguu duviilguj ih ezen chingis haantai holboh gesen eeljit oroldlogo l bn heseg hugatsaanii daraa chingis haan kazak undesten baijee geh bh er ni kazakuud suuld l bii bolson ugsaatan ert ued er baigaagui
2019-05-15
Бэрх хаан Бат хааны дүү гэж л ном зохиол дээр гардаг юм энэ дээр бичсэнээр Бат хааны хүү гэсэн байх юм
2019-05-15
mongol:
hahaha Berhiig nas barahaar n orshuuloh gl arabruu avaal yvj bhuu hutsdagiin
2019-05-14
зочин:
Хасагстаны эрдэмтдийг,- Бид Их Чингис хаантай холбоотой гэж хэлэхэд нь миний ой гутаж,бөөложис хүрдэг гэж адарт Нурсултан Абишевич хаан айлдсан юм.Монголын түүх хасагт огт падгүй.Манай энд байдаг боловсролгүй хасагууд Хасагстаны их хаан Нурсултаны дээрх зарлийгийг сонсоогүй хэрэг.
2019-05-14
mongol:
manai mongoloos zailaarai tsagaach gologoo
"Алтан орд улс" гэдэг нэр томьёо энд ярьж байгаатай огт хамаагүй ш дээ. Зүчийн улс гэж түүхэнд буй. Ордон нь алтаар битүү чимэглэгдсэн байснаас улбаалан оросын нэг түүхч "Алтан ордны улс" гэж бичсэн түүхтэй.
2019-05-14
"Алтан орд улс" гэдэг нэр томьёо энд ярьж байгаатай огт хамаагүй ш дээ. Зүчийн улс гэж түүхэнд буй. Ордон нь алтаар битүү чимэглэгдсэн байснаас улбаалан оросын нэг түүхч "Алтан ордны улс" гэж бичсэн түүхтэй.
2019-05-14
түүхэндээ:
казахууд улсаа төвхнүүлээд 20 гаруй жил болж байна да
2019-05-14
ЗОЛОТАЯ ОРДА:
БЭРХ ХААН ЧИНЬ ЧИНГИС ХААНЫ АЧ ХҮҮ БАТ ХААНЫ ХҮҮ БАЙЖЭЭ ГЭЖ .
2019-05-14
zass hasguudiin haan gej u bssin mongol l gej bsniig delhii medne putin helee biz de
2019-05-14
иргэн:
Монгол хэл овоо сурсан нэг хасаг энэ доор хараал хэлээд байна уу даа.
2019-05-14
иргэн:
Монгол хэл овоо сурсан нэг хасаг хараал хэлээд байна ууд аа.
2019-05-14
Элэлнчгийн чинь байлдан дагуулал. Монголын газар нутагт 1000-1500 жилийн өмнө амьдарч байсан түрэгүүд л буцаад нутагтаа дайлаар млордож харьсан л асуудал.
2019-05-14
Ацны чинь Монгол гаралтай казак. 1000 жилийн өмнө Монгол гэж байгаагүй шүү хөө. зөвхөн Китан Түрэг Зүрчидүүд Хангууд л байсан.
2019-05-14
tureg geh nertei undestenees ugnees hunnu n ertnii uls undesten yum shuu dee
иргэн:
Энэ харин монгол хэл овоо сурсан хасаг уу. Яамай даа нэг нь ч гэсэн.
САЙХАН ТҮҮХ БАЙНА , ОДООГИЙ ДУНДАД АЗИ ЦААШЛААД АРАБ ИРАК ИРАНЫ НУТГААР АЯЛБАЛ ЧИНГИС ХААН ТҮҮНИЙ ҮР АЧ НАРЫН БАЙЛДАН ДАГУУЛЛЫН ТАЛААРХИ ОЛОН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДЫГ ОЛЖ ҮЗЭХ БОЛНО. МАНАЙД ДААНЧ СУДАЛГАА ДУТААД БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ТАЛ ДЭЭР АНХААРААСАЙ
2019-05-14
иргэн:
Монгол гаралтай казах аймгууд Зүчи хааны шарилыг тахидаг байсан заншлаа сэргээх нь зүйтэй. Зүчи хааны бунхан маш өрөвдмөөр хаягдсан байдалтай харагдаж байсан. Харин Казахуудыг лалын шашинд оруулсан турк Хожа гэдэг хүний бунхан алтаар гялалзаж байсан.
2019-05-14
bagahan shaagaarai