Охиноо авлигаар их сургуульд элсүүлсэн жүжигчин ял авлаа
2019-05-14

АНУ-ын Бостон хотын шүүх "Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" цувралын од, жүжигчин Фелисити Хаффманыг хууль бусаар хүүхдээ их сургуульд элсүүлсэн хэмээн буруутгаж, ял оноосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр том охиноо Америкийн нэр хүндтэй их сургуульд элсэх элсэлтийг оноог засуулахын тулд  зуучлагч этгээдэд 15 мянган ам.долларыг өгсөн нь шалгалтаар нотлогджээ. 

 

Прокурорууд жүжигчин эмэгтэйд дөрвөн сарын ял, 20 мянган ам.долларын торгууль төлүүлэх шийтгэл оноосон байна. Түүний хоригдох хугацаа ирэх есдүгээр сарын 13-наас эхэлнэ. 

 

АНУ-ын Хууль зүйн яам хоёр сарын өмнө Америкийн баячууд хүүхдээ дотоодын нэр хүндтэй их сургуульд элсүүлэхийн тулд авлига өгдөг байсныг илчилжээ. Уг дуулианд Америкийн нөлөө бүхий 50 эрхэм холбогдсон нь олныг гайхшруулсан билээ. 

 

Жүжигчний том охин Софиа элсэлтийн шалгалтын 1600 онооноос 1420 оноо авсан учир хүссэн их сургуульдээ элсэх боломжгүй болсон учир авлига өгөхөөс өөр сонголтгүй болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
shudarga baij hogjino. mash zov iim yumnuudig sain bariad ogoh heregtei
2019-05-14
Iim umaar yal avaad shorond orj bhad manaihan avilga avsanaa heregsehgui bolgood suuj bdag
2019-05-14
Монголд хөөн хэлэцэх хугацаа дууссан гээд л болоо
2019-05-14
БАЙХГҮЙ, МОНГОЛД АЖИЛ СУРГУУЛЬ БҮГД ХАХУУЛИАР ГЭДГИЙГ БҮГД МЭДНЭ
2019-05-14
зочин:
Улсын том эмнэлгүүдэд 20-30 саяаар авлигал өгч ордог нь үнээээн
2019-05-14
зочин:
1-р эмнэлэгт эмчээр ажилд ороход 20.000.000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн яриа байдаг шүү, анхаарах л хэрэгтэй
2019-05-14
Иргэн:
Яана манайд энэ асуудал ямар билээ, нөгөө төрийн сангийн мөнгөөр гадаад явдаг нөхөд???? авилгал өгөлгүй явсан хүн байгаа болов уу
2019-05-14
БАЙХГҮЙ, МОНГОЛД АЖИЛ СУРГУУЛЬ БҮГД ХАХУУЛИАР ГЭДГИЙГ БҮГД МЭДНЭ