Ерөнхий сайдын рейтинг ба махны үнэ
2019-05-15

Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав.

 

 

Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна.

 

Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж  магнаг байгаагүйг харж болно. Статистикийн байгууллага сонгосон цэгүүдийн үнийг долоо хоногийн зайтай нэгбүрчлэн судалж харьцуулдаг гэхээр “Үнэ хөөсөрлөө” гэж хардах боломжгүй юм. Энэ мэдээллээс харвал өнгөрсөн жилийн хаврын тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах кг нь 8435 төгрөг, харин намар нь 7835 болж бүхэл 1000 төгрөгөөр буурсан байна. Харин энэ сарын 8-ны  мэдээллээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9599 төгрөг болж үнэ өсчээ.  Хонины махаар жишээ авч үзвэл өнгөрсөн намар хонины ястай мах кг нь 6580 төгрөг байсан бол өнөөдөр 8750 төгрөг болсон байх юм.

 

Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар өсч намар огцом буухад хэн ч мэдэж анзаардаггүй мөртлөө үнэ өсөнгүүт хоолой мэдэн хашхирдаг нь бидний зан биш гэм бололтой. Уг нь монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ маш цомхон. Мах, гурил, шатахууны үнээс л шалтгаалчихаж байгаа юм. Энэ гурвын үнэ дундаж байвал монголчууд барагтай л бол дуугарахгүй дээ. Харин сүүлийн үед шатахуун, махны үнэ байсхийгээд л “дээшлээд” байгаа болохоор ингэж бухимдах нь аргагүй ч байж мэднэ.  Ер нь бол махны үнээ ингэж алдсан Засгийн газарт иргэд тааруухан хандаж эхлээд байгаа юм.

 

Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн рейтинг махны үнэтэй зэрэгцэн өссөн байдаг. “Сантмарал” сангийн судалгааны байгууллагын 2018 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн хийсэн судалгааны дүнгээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн жилийн өдийд 14.7 хувь буюу улс эх орны хэмжээний шилдэг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ. Энэ судалгаанд Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувийн санал авч байсан аж.  Харин “Сантмарал”-ын энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд хийсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өмнөхөөсөө болоод бусад улстөрчдөөс хол тасарчээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1200 иргэнийг хамруулахад 24.9 хувьтай байжээ.

 

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг, махны үнэ хоёр энэ хавар зуны цагийн хамгийн огцом өсөлт байсан гэж болно. Гэхдээ өндөр рейтингтэй байгаа Ерөнхий сайд өндөр үнэтэй махны үнийг нам дарах үндсэн ажилтай. Тиймээс дээр хэлсэнчлэн махны үнэ өссөнд иргэд Засгийн газрыг буруутгаад байгаа хэрэг.

 

Өчигдөр Засгийн газрын салбар хариуцсан сайд нь “Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Тиймээс  махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж л байна.

 

Үнэхээрийн тогтворжоод, бас бууж байвал болж л байна. Хэрвээ үгүй бол олон нийт огцом өсөлттэй яваа Ерөнхий сайдын рейтингийг шалд нь буутал доошлуулж мэдэхээр болоод байгааг дуулгая.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)

С.УЯНГА

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яг үнэн! Ёстой санал нэг байна! Энэ бол Эрднээ тэргүүтэй хѳлснийхний санхүүжилтээр явагдаж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа шүү! Тагнуулынхан эздийг нь олж ард түмний ѳмнѳ нүүр царайг нь харуулах хэрэгтэй!
2019-05-16
зочин:
Хэдхэн ѳдрийн хугацаанд түр ѳссѳн, (ѳссѳн ч бус ѳсгѳсѳн) махны үнийг барин Засагруугаа дайрч таашаалаа махны үнээс илүүтэйгээр ѳсгѳсѳн сонин 7 хоног!
2019-05-16
МАФ бүлэглэл махны үнийг зохиомлоор өсгөж төр засгийн нэр хүндийг унагаж ард түмнийг ХҮРЭЛСҮХ болон ШУДРАГА гишүүдийн эсрэг турхирч байгаа нь үнэн.Энэ бүлэглэл юу хийнэ шүү Тагнуул , Цагдаа ажилаа эрчимжүүлэх хэрэгтэй дээ. Махыг маш ихээр нь аваад цааш нь хадгалж худалдаанп гаргахгүй байх шиг байна. Бүх махны зоориудыг шалгах хэрэгтэй
2019-05-15
зочин:
Яг үнэн! Ёстой санал нэг байна! Энэ бол Эрднээ тэргүүтэй хѳлснийхний санхүүжилтээр явагдаж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа шүү! Тагнуулынхан эздийг нь олж ард түмний ѳмнѳ нүүр царайг нь харуулах хэрэгтэй!
Amarbat:
ПОПУЛИСТ, КОММУНИСТ ХҮҮК
2019-05-15
Үнэн үг:
Төр засаг хамаг юмаа зах зээлийн урсгал чанарт даатгаад нүдэн балай, чихэн дүлий суухаар ард түмэн үнийн байнгын хэлбэлзэлд өртөхөөс яах вэ. Үүнийг шийддэг арга нь төрийн мэдрэмжтэй, үндэсний нэгдсэн төлөвлөлттэй зохицуулалт шүү дээ.Үлгэр дууриалал болоод байгаа орнуудад эдийн засаг нь жолоодлоггүй, урсгалаараа, дур дураараа явж байгаа ямар орон байна.Үнийг ямар түвшинд байлгах вэ, хангалтаа ямар хэмжээнд байлгах вэ гэдэг шаардлагаа үндэслэн эрэлт, нийлүүлэлтээ цаг үеийн онцлого, хэрэглээндээ, бизнесийн үйл ажиллагаандаа тохируулан төлөвлөн зохицуулдаг байхгүй юу.
2019-05-15
Зочин:
Нэг л их аймаг дамжин давхисан нөхөр байх юм .Үр дүн гэж байна уу.2017 онд байна уудаа Говь алтайд очоод л Говь алтай Баянхонгорын хоорондын замын ажлыг дуусга гээд л үүрэгөгөөд тууз хайчлаад сүйд болсон өнөөдөр хүртэл Говь алтайгаас наашаа нэг км зам ч тавигдаагүй.Ийм сүржигнэл хэрэггүй л дээ.Нэг үг хэлсэн бол тэр нь ажил болж байх ёстой.Одоо бас л Алтайд очих юм гэсэн ямар Лүндэн буухыг бүү мэд
2019-05-15
Женко Хуук 2 Миеэтэйгээ адилхан л кареер хоогчид. нээх гэгээн дур эсгэгсэд
2019-05-15
Zochin:
1. Зах зээлийг хэн ч удирдах боломжгүй. Эрэлт нь нийлүүлэлтээсээ их байвал үнэ өсөх нь жам ёсны үзэгдэл 2. Үнэтэй худалдаж авах худалдан авагч байгаа цагт Монгол хүндээ хямдхан заръя гэх нь бизнесийн зарчимд үл нийцнэ.
2019-05-15
Зочин:
Замын Үүдэд Бог мал амьдаар гаргах үйлдвэрийг тагнуул шалгах
2019-05-15
Zochin:
Mahnii vniig zahiin naimaachid dur meden zambaraagbi usguj bgaa shvvdee vvniig l taslan zogsooh heregtei Saidaa .Mongolchuudiig yaduu bailgah zorilgotoi zahiin naimaachidad zasag hatuu shiidwer gargah ni zuv baih. Zahuudad hvnsnii bvteegdehvvnii vniig tigtooh heregtei baina. Haradad mahnii gehed tudun tugrugnuus deesh hudaldaj bolohgvi gedeg yum baidag shvv. Hvnsnii heregleenij vniig naws buulgaj hyatad shig bolgowol ard tvmnii amjirgaa hamaagvi saijrana shvv
2019-05-15
мах урагшаа гаргахаа бльчихочээ
2019-05-15
Иргэн:
Энэ судалгаанд итгэх арга алгаа?!
2019-05-15
мах урагшаа гаргахаа больчих гуйя тэхүү
2019-05-15
Худлаа гар шдээ энэ Ерөнхий сайд Баттулга ч бүр хэрэггүй
2019-05-15