Говьсүмбэр, Замын-Үүд чиглэлийн замын хөдөлгөөнийг түр зогсоолоо
2019-05-15

 

Их хэмжээний цас орж, шуурч байгаагаас зүүн чиглэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрээд байна. Яг одоогоор Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо. 

 

Зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул тус чиглэлийг зорих иргэд, жолооч нар замын нөхцөл сайжиртал ЗАМД гарахгүй байхыг анхаарна уу.

Shuud.mn
Сонин хачин