АТҮТ, “Дэлгэрэх хүнс” ХХК нас барсан жолоочид бурууг тохох гэж байна
2019-05-15

Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчиж явсан 45 хүний суудалтай автобус осолдож хоёр хүний амь эрсдэж, 41 хүн хүнд, хөнгөн гэмтсэн осол өнгөрөгч нэгдүгээр сард /2019.01.08/ гарсан. Уг автобусанд зорчиж яваад тархиндаа хүнд гэмтэл авсан дахин нэг иргэн өвчнөө даалгүй өнгөрөгч гуравдугаар сард нас барсан талаар тухайн үед автобусанд зорчиж явсан хохирогчид өнөөдөр /2019.05.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайн осолдсон автобус нь "Дэлгэрэх хүнс" ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Гэвч тус компанийн зүгээс осолд өртсөн зорчигчдод нөхөн олговор олгохгүй байгаад гомдолтой буйгаа хэлж байлаа. 

 

Осолд өртсөн иргэн “Би хүндэвтэр гэмтсэн хүн. Маш олон сар хэвтэрт байгаад саяхнаас хөл дээрээ бослоо. 45 хүний суудалтай автобуснаас 40 гаруй хүн эмнэлгийн анхан шатны тусламж аваад 37 орчим хүн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Хүнд гэмтэлтэй 7, хүндэвтэр гэмтэлтэй 14 хүн байгаа сураг бий. Үнэндээ өнөөдөр автобусанд зорчиж явсан хүмүүсийн ард 20 гаруй айл ядуугийн түвшинд хүрсэн. Эхнэр, нөхөр нь гэмтсэн хүнээ хараад ажлаа хийж чадахгүй байна. Автобусанд зорчиж явсан иргэдийн дунд хөдөө, орон нутгийн хүмүүс маш их байсан. Тэдэн дунд хүн, хөнгөн гэмтэлтэй хүмүүс их бий учраас өнөөдөр ирж чадсангүй. Гэтэл АТҮТ болоод автобусны эзэмшигч болох “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн зүгээс одоо болтол хохирол барагдуулсан зүйлгүй байна. АТҮТ, “Дэлгэрэх хүнс” ХХК хоёр чиний, миний буруу гээд хоёр тал руугаа дайрсан байдалтай байна. Нэг удаа 100-900 мянган төгрөгийн нөхөн олговор олгож байгаа гэж “Дэлгэрэх хүнс” ХХК-ийн хуулийн зөвлөх мэдэгдсэн. Нийт 20 сая төгрөгийг бидэнд хувааж өгсөн. Гэтэл энэ мөнгө нь үнэн хэрэгтээ автобус жолоодож яваад амь насаа алдсан жолоочид өгөхөөр цуглуулсан хандивын мөнгө болж таарсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайн үед автобусыг жолоодож яваад осолдож амь эрсэдсэн жолоочийн дүү “Манай ахыг насанд хүрээгүй, мэргэшсэн үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгал нь дууссан байсан гэх мэтээр маш олон худал мэдээлэл цацагдсан. АТҮТ-ийн ажилтан Цолмон Улаанбаатараас-Замын-Үүд рүү явуулах төлөвлөлт гаргасны дагуу ажлаа хийж явсан. Хандивын аян зохион байгуулагдсан байсан. Энэ хандив хэнд зориулагдсан бэ гэдгийг асуухад “Осолдсон жолооч болон зорчигч нарын эмчилгээний зардалд зориулагдсан гэсэн. Нийт 20 сая 350 мянган төгрөг цугларсан байсан. Энэ мөнгө Төрийн банк, Хаанбанкнаас “Дэлгэрэх хүнс” компанийн данс руу шилжсэн байдаг” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайн үед хамгийн хүнд гэмтэл авсан хоёр хүнийг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авчирсан байдаг. Тархиндаа хүнд гэмтэлтэй, ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн ирсэн Говь-Алтай аймгийн харьяат, 64 настай /эр/  иргэнд яаралтай тусламж үзүүлсний үр дүнд амин үзүүлэлт тогтвортой байгаа ч биеийн байдал маш хүнд байгааг эмнэлгийн ажилтнуудын зүгээс тухайн үед мэдэгдэж байсан юм. Харамсалтай нь тэрбээр өвчнөө даалгүй нас баржээ.

 

Энэ талаар түүний хүү “Аав маань осолд орсноосоо хойш хөлөө тайруулах шаардлагатай гээд хөлийг нь тайрсан. Гэвч тархиндаа хүнд гэмтэл авсан учраас өвчнөө даалгүй аав маань өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдөр бурхны оронд одсон. Компанийн зүгээс ямар ч хариу өгөхгүй байна” гэлээ.

 

Хэвлэлийн хуралд оролцогчид АТҮТ болон “Дэлгэрэх хүнс” ХХК жолоочийг жолооны хариуцлагын даатгалын хугацаа нь дууссан байсан гэх мэтээр ташаа мэдээлэл түгээж жолоочид бурууг тохох гэж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа онцлов.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
1. Хүнсний компани хүн тээвэр хийх стандарт байх дэмий. 2 хүний амь нас хариуцаж, бизнес хийхээр бол хариуцлага хүлээх механизм тодорхой байх 3. Орон нутгийн иргэдэд энэ түгээмэл тохиолдож буй тул холбогдох чиглэлээр судалгаа дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээ авах . 4 үйлчилгээ нэвтрээд хангалттай хугацаа өнгөрч, чанар стандартыг хангах мөрдөх асуудал хариу шийдлээ хүлээсээр. 5 оролцоо, хяналт дэндүү чурал байна даа.
2019-05-16
Ажил хийж цалингаа авч байсан бол жолооч хариуцах хэрэгтэй. Хун оорийн хариуцсан ажилдаа эзэн байж хариуцлагаа хулээж сурах хэрэгтэй. Техник бурэн бус байсан бол компани хулээх зуйтэй
2019-05-15
Зочин:
Жолооч үүрэглэсэн юм чинь жолоочийн л буруу шүү дээ.
2019-05-15
МУУХАЙ ЮМ БЭ ТА НАР МИНЬ ТЭМЦЛЭЭ САЙН ӨРНҮҮЛЖ ТЭТГЭМЖ НӨХӨН ОЛГОВОРОО БҮТНЭЭР НЬ ОЛЖ АВААРАЙ ДЭМЖИЖ БАЙНА
2019-05-15
Яаж ч бодсон АТҮТ бурууай. Тэгвэл машин хийсэн Солонгос компани ч буруутай байж болно шүү дээ. Манай төрийнхөн дандаа бултаж байдгын бодит жишээ. Даатгал , татвар, хамаг хусамыг нь хамдаг мөртлөө буруутан хайна.
2019-05-15
zochin:
unen de ter hubairlat hiisen tsolmon gej huniig shalgah heregtei de bas bilet avah burd l am datgal geed hiiged baidag sh te ter mongiig hen avdag yum be 100-1000 hiideg sh te baga mongo yum shig bolovch 1 avtobus 45 huntei 45-1000 gehed 45myanga togrog teriig odor 1 udaa gej bodhod 16saya togrog jild ene kompani avch baiga sh te getel gants chigel ru odort gants udaa yabdaggui bhgui yu da
2019-05-15
Зочин:
Замын Үүд захирагчийн албаны Баярболд хийсэн тэмээтэй хаалганаас болж
2019-05-15
irgen:
Жолооч л буруутай байхгүй өөр хэн буруутай байхын. Юун төлөө жолоочийн хариуцлагын даатгал гэж гарлаа да. Тэгээд тэр автобусыг компаний захирал нь барьж яваад аваар осол хийсийм уу? Эолооч нар голдуу холын замд унтаж үүрэглэж яваад л аваар осол их хийдэг ш дэ.
2019-05-15
Атүт авилгач шаарнуудыг зайлуул
2019-05-15