Зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа
2019-05-15

Их хэмжээний цас орж, шуурч байгаагаас зүүн чиглэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Хэнтий-Сүхбаатар-Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа. Тус чиглэлийн замыг өнөөдрийн 14.00 цагаас эхлэн маргааш 11.00 цаг хүртэл хаах юм.

 

 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин