"Wikipedia" сайтыг Хятадад блокложээ
2019-05-16

БНХАУ-ын эрх баригчид олон сая мэдээллийн өгөгдлийг өөртөө хадгалж буй нэвтэрхий толь "Wikipedia"-ийг хориглож, блок хийсэн талаар  "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хэрэглэгчдийн мэдээлж буйгаар тус нэвтэрхий толь руу өнгөрөгч сарын эцсээр нэвтрэх боломжгүй болсон гэнэ. 

 

Тус улсын эрх баригчид 2010 оны эхээр "Wikipedia"-ийн хятад хувилбарыг хааж байсан бол энэ удаа бүх хэл дээрх хувилбарыг нь хаажээ. 

 

Эрх баригчид ямар шалтгаанаар цахим нэвтэрхий толийг хаасан шалтгаанаа тайлбарлаагүй гэж  "Wikipedia"-ийн удирдлагууд мэдэгдээд "Уг шийдвэрт их гайхаж байна. Бээжин бидэнд мэдэгдэхгүйгээр Хятад дахь үйл ажиллагааг минь хязгаарлалаа. Бид өнөөг хүртэл тайлбар авч чадаагүй байна" гэж хэллээ. 

 

Туркийн хэсэг цэргийн албан хаагчид жилийн хагасын өмнө төрийн эргэлт хийхийг санаархсан үйл явдлын дараа Анкарагийн эрх баригчид "Wikipedia"-ийг хаасан бол Венеусэл энэ оны нэгдүгээр сарын 17-нд тус нэвтэрхий толийг блокложээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин