ПУТИН-ТРАМП нар Японд уулзана
2019-05-16

Японы Осака хотноо ирэх сард дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 их гүрний төрийн тэргүүн нарын "Их 20" дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ. Уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж буй тухай "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй уулзсан бөгөөд удирдагчид хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ ийнхүү хэлсэн байна. 

 

Тэрбээр "Миний ойлгож буйгаар Ерөнхийлөгч Трамптай уулзах ойрын хугацаа бол Японд болох "Их 20" дээд хэмжээний уулзалт. АНУ-ын талтай харилцаагаа сайжруулах алхмыг илэрхийлж байна. Гэхдээ ПУТИН-ТРАМП нарын албан ёсны дээд уулзалт болох газар Австрийн нийслэл Вена хот байж болох юм. Вена хот бол уулзахад хамгийн тохиромжтой газар" гэж хэлжээ.

 

Путин, Трамп нар өнгөрөгч оны долоодугаар сард Финландын нийслэл Хельсинк хотноо уулзсан юм. 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-д хүрэлцэн ирж, өчигдөр Ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж, Иран болон Венесуэлийн талаар хэлэлцсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин