Босч, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?
2019-05-17

 

Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна.  Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн.

 

Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Мөнхзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ.

 

Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй.  Тодруулбал,  “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсч байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босч, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа.

 

Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна.  АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа.

 

Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан.  Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.

 

…УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.САЙХА

Shuud.mn
Сонин хачин
4909:
УИХ-ын гишүүн гэдэгээ биелүүлэхгүй тэнгэрийн амьтан болчихсон хүн мөн ч олон байна даа.Ийм гишүүнийг эгүүлэн татах талаар хуулийн заалт бий болгож чадах уу?
2019-05-19
сайхад хамаатай юу:
элдвийн юмнууд монголын төрийн ажилыг шүүмжлээд солиороод байж болох уу айн сайха ч гэнүү юу гэсэн утгатай нь үл мэдэгдэх нэртэй энэ хүнд манай төрийн ажил хамаа байна ууу зайлаа л байна шүү
2019-05-18
сайхад хамаатай юу:
элдвийн юмнууд монголын төрийн ажилыг шүүмжлээд солиороод байж болох уу айн сайха ч гэнүү юу гэсэн утгатай нь үл мэдэгдэх нэртэй энэ хүнд манай төрийн ажил хамаа байна ууу зайлаа л байна шүү
2019-05-18
Юу ч мэдэхгүй орк, юуг ч хамаагүй шүүмжилнэ:
Гадаадын парламент ийм л байдаг. Илтгэл бэлдэж ирээд цагтаа багтаагаад ярьдаг. Манайхан л шалхайтал суучихаад амандаа орсноо бурж байдаг.
2019-05-17
zochin:
Kkk togloj baigaa bailgui dee
2019-05-17
э:
ээ чаавас
2019-05-17
зочин:
Билэгт гишүүн л хөгөө чирэх нь дээ, утга найруулгатай ярьж чадахгүй дээрээс нь дараалалд зогсоод үгээ мартанааа, өмнөөс нь санаа зовчлоо
2019-05-17
Ер нь 11 улс терийн товчооны гишуудтэй байхад улс орон хегжеед болоод л байсан энэ олон идэж уусан хумуусийг ард тумэн татвараараа тэжэээж байснаас цеелсен нь дээр 60 яамаанд 100 ухаа гэгчээр 3 саяхан хунээ ядууруулж дээдсууд ергежеед байх хэрэггуй л дээ
2019-05-17
Билэг:
Ийм хууль байх хэрэгтэй. Бүр гар утас их хурлын танхимд хэрэглэхийг нь хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол хурал явагдаж байхад утсаар хор найруулах, авлига өгч авах, хэнийг юунд шахах энэ тэр юмаа утсаараа хийгээд сууж байгаа эднүүс
2019-05-17