Роберт Паттинсон супер баатрын дүр бүтээнэ
2019-05-17

 

Олон сая үзэгчийг байлдан дагуулсан "Бүрэнхий" цувралын од, Британийн жүжигчин Роберт Паттинсон супер баатрын дүрийг бүтээхээр болсон талаар "www.dailymail.co.uk"  сайт мэдээллээ. 

 

Өдгөө 33 настай Паттинсон "Бэтмен" цувралын гол дүр Брюс Уэйний дүрийг бүтээхээр болж, кино багийнхантай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар ойрын  эх сурвалжууд батлав. 

 

Шинэ анги ирэх 2021 оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй гэнэ. 

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек энэ оны эхээр тус цувралд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдэж, гэрээгээ цуцалсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин