“Boeing 737 Max” онгоцны программыг бүрэн шинэчилжээ
2019-05-17

Томоохон хоёр ослын дараа тэргүүлэгчийн байр сууриа алдаад буй агаарын хөлөг үйлдвэрлэгч Америкийн “The Boeing” компани “Boeing 737 Max” загварын нисэх онгоцны программын шинэчлэлийг 100 хувь дууссан талаар "www.scmp.com" сайт мэдээллээ.  

 

 

Уг ажлын хүрээнд "Boeing 737 Max” загварын нисэх онгоцоор 360 цагийн 207 удаагийн нислэг үйлдэж, бүх үйлдлийг нь шалгаж, шинэчилжээ. 

 

Туршилтыг өөр өөр нөхцөл байдалд хийхэд ямар ч техникийн асуудал үүсээгүй гэдгийг компанийнхан баталж, тайлангаа АНУ-ын Нисэхийн удирдах газар руу хүргүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. 

 

Нисэхийн удирдах газар уг тайлантай танилцаж, дараа нь "Boeing 737 Max” онгоцыг нислэгт гаргах эсэхийг шийднэ. 

 

Хамгийн их хүлээлт үүсгэсэн "Boeing 737 Max” загварын онгоц хагас жилийн дотор яг ижилхэн шалтгаанаар осолдож, 300 гаруй хүний аминд хүрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин