Ц.Нямдорж: Б.Содномдаржаа нарыг яаж цагаатгаж суллах вэ
2019-05-17

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн байдлын талаарх 18 дугаар илтгэлийг сонслоо. Илтгэлийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж танилцууллаа. Байнгын хорооны дүгнэлтийг сонссоны дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Монголын нийгмийн байдал дэндүү хүнд байна. Өдөр бүр л хүн амиа алдаж байна. Хэрэг нь амиа хорлосон гэдэг тайлбартай хаагддаг. Ар талд нь үр хүүхдээ алдсан эцэг, эхийн зовлон шаналал, гомдол үлддэг. Үүнийг бид өдөр бүр зүрх шимшрэн сонсож байна. Хүүхдийн хулгай, хүчирхийлэл, амь насыг нь хөнөөж байна. Хамгийн сүүлд л гэхэд өөрийнх нь нагац хүүхдийн хуруу цавчиж байна. Энэ байдалд ямар арга хэмжээ авах вэ?

 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

 

-Энэ илтгэл нөхцөл байдлыг л үнэлж дүгнэдэг. Өнгөрсөн жилийн илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах асуудлаар дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргасан. Уул уурхайн бизнес ба хүний эрхийн асуудлаар хүний эрхийн комисс олон улсын хэмжээний хурал хийхэд иргэдийг оролцуулсан. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Хүүхэд хамгаалах чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан.  Энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах хэрэгтэй. Хүүхдийг контентоос салгах хэрэгтэй. Хүүхдийн хажууд телевизээ асаахаас айдаг болж байна. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-ХЭҮК-ийн илтгэлийг сонслоо. Тодорхой ажлууд хийгдсэн, хуулийг шинэчлэх төсөл явагдаж байгаа. Хоёр, гурван жилийн маргаан дагуулаад байгаа асуудалд шулуухан байсан нь дээр. Би өөрийгөө магтаад байгаа юм биш. Энэ асуудал руу би анхаарал хандуулж яриагүй бол эрүүдэн шүүлт нуугдаад дуусах байсан. Энэ хоёр иргэн хилсээр ял эдлээд шоронд дуусах байсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаж цагаатгаж, суллах вэ? 

 

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:

 

-Энэ хэрэг дээр УДШ хяналтын шүүхээр хэлэлцээд шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр байгаа. Шинээр нөхцөл байдал илэрвэл прокурор хүсэлт гаргаад УДШ-ийн Хяналтын шатны шүүхэд өгнө. Шүүх л шийдвэр гаргана. Мөрдөх байгууллагаас шинээр илэрсэн нөхцөл байдал гэж материал бидэнд ирээгүй. 

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэллээ. Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хүүхэд сураггүй алга болох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байна. Шинээр бүтэц бий болгосон. Сургуулийн орчимд эргүүлийг тодорхой хугацаагаар ажиллуулж байна. С.Зоригийн амь насыг хохироосон асуудлыг шийдвэрлэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалд ЦЕГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хуулийн байгууллагынхан хариуллаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг уучлах байтугай цагаатгах ёстой₮ гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зөв:
яг үнэн шүү
2019-05-20
зөв:
яг үнэн шүү
2019-05-20
зөв:
яг үнэн шүү
2019-05-20
Нотолсон юмуу:
Хэрэгт сэжиглэгдэж хоригдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн хүмүүст арга хэмжээ авах ёстой гэхдээ эдгээр хүмүүс хэрэг үйлдээгүй гэдэг нь баттай нотлогдсон юмуу. Сүүлдээ зоригын алуулсан юу ч биш тэрийг илрүүлэх ч баоаг хэрэггүй зөвхөн содномдаржаа чимгээ 2- н хэрэг л монгол төрийн хамгийэ чухал асуудал болоод явчих вуу. Ямар учио нягууртай юм болоод бнаа
2019-05-19
Иргэн:
Энэ ч одоо хэнд нь итгэх вэ та минь ээ хуульд уу Нямдоржид уу аль нь үнэн аль нь худад юм бэ хурдан шийдэж болдоггүй юм уу
2019-05-19
Иргэн:
Ц.Нямдорж хэрэгтнүүдийг суллуулах гээд л чичрээд дайраад байх юм?! Ямар учиртай ч юм болдоо?! Хуулийнханч гэсэн эдгээр хүмүүс алуурчид мөөн?! Гээд чангахан дуугарчихгүй юм?! Амгаланбаатарын мэдүүлэг, хэргийн нөхцөл байдалаас харахад хуулийнхан зөв ажилласан шиг харагдаад байх юм?! Харин эрүүдэн шүүсэн, өөр бусад хүмүүсийг ярралсан зэрэг нь бол хариуцлагын асуудал байж болох?!... Хэрэв энэ хоёрыг суллавал хэрэг тлрэх нь өнгөрнөө?!....
2019-05-19
zochin:
dagz teneg Nymdorj buur solioorch ,ene chun ooriinchee arsiig mon ch ich chamgaalj bna daa. ESaid naad ajllaa mededgui chuul zuin said ogchruul
2019-05-19
Одоо энэ Шударга ДҮР ЭСГЭГЧ НЯМДОРЖИЙН ҮГЭНД ИТГЭХЭЭ БОЛЬ. ИРГЭД ЭЭ
2019-05-19
irgen:
zaagaatgaach yhsenee hiigeed baigaa umbe, nohoj byh hohiroliig ni bas toloh estoi, tegeed ter aluurchidaa bas hurdan barij horioch !!!!
2019-05-18
Тэнэг:
Ёстой хуцаваа чи, чи шүүх юмуу
2019-05-18
Зн:
Алуурчин Элбэгдорж, Батуул нарыг хурдан суулгаж ногоо улсуудаа гаргаачээ. Юугаа хулээгээд бнаа МАНАн аа?
2019-05-18
Тэнэг:
Ёстой хуцаваа чи, чи шүүх юмуу
Муу дөрвөдийн шээс өдөр бүр бага насны хүүхэд үхэж зодуулж хүчиндүүлж байхад нэг муу алуурчин хулгайч содномдаржаг ярьж байдаг.
2019-05-17
зөв:
яг үнэн шүү
зөв:
яг үнэн шүү
зөв:
яг үнэн шүү
Нямка энэ хэдийг суллуулах захиалагчид гарангуут нухах үр дүнд нь энэ хэрэг хэзээ ч илрэхгүй болох байхдаа
2019-05-17
Энэ Борихоов юу ч хийхгүй нь дээ.Дайцуулаад хар толгойгоо хамгаалж энэ тэр гэж өөр хоорондоо түлхэлцээд.
2019-05-17