МАН-ын бүлэг хуралдаж байна
2019-05-17

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байгаа юм. МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг улс орны эрх ашиг нийцээгүй үйлдэл хийсэн гэж үзэн, МАН-аас таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд УИХ-ын үйл ажиллагаанд нам халдлаа гэж үзсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч шийдвэрийн эсрэг байр суурьтай байсан. 

 

Хуралдаанаар дээрх шийдвэрийг хэлэлцэх үед гишүүн Ш.Раднаасэдийг МАН-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө бичсэн гэх сураг ч гарч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Namiin ner hund unaj bna naad 2 mobshoo hooj yavuulaa
2019-05-17
М.ХЯНАЛТЫН АВИЛГАЧИД:
Муухай ял зашсан. Ацны хөөн хэлэлцэх хугацаа дууссан бэ??
2019-05-17
Цэцэг нуурынхан:
Хэдэн халтар мөнгөний төлөө төрсөн эхээ ч алахаас сийхгүй болсон Хүн-араатнуудад сануулж хэлэхэд Өвөр Монголын Чингис хаан кинонд шуналт Хайртхан нүд рүүгээ халуун хайлмал мөнгө цутгуулан үхдэг шиг та нарыг ч адгийн муугаар төгсөх тавилан хүлээж байгаа
2019-05-17