Нийслэлчүүд номонд, маханд дугаарлаж амрав
2019-05-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Амралтын өдрүүдэд агаар салхинд гарч, уул хаданд авирч амардаг нийслэлчүүд өнгөрөгч амралтаар тэгсэнгүй.

 

Нэг хэсэг нь “Аз хур”-ын үүдэнд 72 хувийн хямдралтай үнээр ном худалдан авахаар өглөө, оройгүй дугаарлан зогссон. Харин нөгөө хэсэг нь махны үнэ тэнгэрт хадсан энэ үед нөөцны махны өргөтгөсөн худалдааны сургаар Нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулагдсан арга хэмжээг зорьж очин дугаарлан жагсав.

 

Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж байгаа. Энэхүү аяны хүрээнд хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байгаа юм.

 

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгууллаа.

 

Нөөцийн мах авахаар олноороо оочерлон зогсох иргэд эгээ л 90-ээд оны картын бараанд дугаарлаж буй мэт санагдана. Өглөөний 10.00 цагаас оочерт орж зогссон ах өдрийн 14.00 цагийн үед ч махаа авч чадаагүй байгаагаа учирлан бухимдах аж.

 

Энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдаалсан. Гэхдээ нэг хүнд хоёр уут мах л өгөх "лимит"-тэй байв. Зарим цэгт хэт олон хүн цугларч эмх замбараагүй байдал үүссэн тул махны борлуулагчид оочерыг тасалж, зарим иргэдийг маргааш ирэхийг зөвлөх авч “махтай харихгүй л бол хоолгүй хононо” хэмээн зогссоор л байх нэгэн ч байлаа. Өөрөөр “16 мянган төгрөгөөр мах авч чадахгүйгээс хойш өлдөж унаад ч болтугай зогсож байгаад 6000 төгрөгөөр мах аваад харина даа” хэмээн инээвхийлэх өөдрөг нэгэн ч жагссан олны дунд байв.

 

Нийслэлчүүд зарим нь ийнхүү маханд оочерлон зогсож амралтын өдрүүдийн ихэнх цагаа өнгөрүүлсэн бол нөгөө хэсэг нь “Аз хур”-ын үүдэнд бас л бужигнаж амрав. Номонд дурлагсад нэмэгдэж буй нь сайн хэрэг ч XXI зуунд өдөржин дугаарлан зогсож, нэг ном авахын тулд 3-4 цаг зарцуулж буй нь бас л онцгүй дүр зураг юм.

 

Уг нь хямдралтай номыг http://www.book.mn сайтаар дамжин нэвтрээд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлээд авчихаж болох юм билээ. Тус дэлгүүрийн зүгээс онлайн захиалгын хүргэлтийг худалдаа дууссаны дараа ажлын 7-14 хоногт багтаан хүргэх аж. Гэвч автобусанд хүртэл чихцэлдэн ордог манайханд 14 хоног хүлээх итгэл үгүй тул олноороо дугаарласаар л байв.

 

Шөнийн 00.00 цагийн үед ч номонд дурлагсад оочерлосоор л зогсоо харагдсан. Ийнхүү өнгөрөгч амралтын өдрийг нийслэлчүүд номонд бас маханд оочерлон өнгөрүүллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
z:
yag unen
2019-05-20
yag unen
2019-05-20
Жаахан бодолтой байя, сэтгүүлч нэртэн минь:
Дугаарлах юу нь болохгүй гэж. Энд Японд ч дуртай хоолныхоо газар орох гээд, эсбэл бараа авах гээд дугаарлаж л байдаг. Манай сэтгүүлч нэртэнгүүд энд тэнд явж юм үзэж нүд тайлж, бас юм уншиж, бас алдаж онож амьдрал үзээд юм бичих аядах хэрэгтэй байна. Манай нийгмийг хамгийн их бужигнуулж байгаа улс нь энэ мэтийн сэтгүүлч нэртэнгүүд шүү
2019-05-20
z:
yag unen
yag unen
зочин:
Яах вэ яахав. Энэ бол байх л асуудалшдээ! Сүржигнээд ЗГ-ыг агнах гээд ѳѳр харж ѳлвѳлзѳѳд байх шаардлагагүй. Сѳрѳг хүчин АН-ны л тарьж байгаа, зохиомлоор мах хомсдуулж махны үнэ ѳсгѳснѳѳс болсон хэрэг л дээ. Тэгчээд л энд тэндгүй үнэ ѳсчлѳѳ гээд хѳлснийхѳн нь тэнхээгээрээ хашгираад явцгааж байгаа нь ил л байна.
2019-05-20
ХҮРЭЛСҮХ:
АВИЛГАЛ МАНДТУГАЙ. НАМАЙГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД ЯМАР Ч АВИЛГАЧ ШИЙТГЭГДЭХ ЁСГҮЙ. АВИЛГАЧ АВИЛГАЧИДАА ХАЙРТАЙ БАЙДАГ ЮМ. БИ МУЖИК ХҮН ШҮҮ.
2019-05-20
wew:
Хэрүүл луйвар хийсэээр байгаад ойрын жилүүдэд нөөцийн мах гээч зүйлийг бэлдэхээ больсон шдээ. Хар л даа. Хэдхэн цэгт зарсан нэр зүүгээд байхгүй болно. Яагаад гэхээр нөөцийн мах бий болгосон гэж нэг луйвардана, за тэгээд нам мам их мөнгө хөөгөөд ун ард иргэдийн махны үнэ болчихоод удаж байна дөө.
2019-05-20