УИХ дахь АН-ын зөвлөл талийгаач Г.Батхүүд хүндэтгэл үзүүлж, түүний амиа алдаж унасан хэсэг болох Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт цэцэг өргөлөө. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж, амиа алдсан энэ газар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна. Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Г.Батхүү агсныхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Болсон үйл явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл явж байгаад харамсаж байна. Төрийн тусгай хамгаалалттай онцгой объектод хүн амиа алсдан нь ноцтой үйл явдал. Цагдаагийн байгууллага үнэн зөвийг тогтоох хэрэгтэй гэлээ. С.Эрдэнэ гишүүний өрөөгөөр орсон гэх мэдээлэлд АН-ын дарга С.Эрдэнэ:
-Тухайн өдөр манай өрөөгөөр ороод гарсан гэсэн зүйл байхгүй. Тухайн өдөр би үдээс хойш ордонд байгаагүй. Тэр өдөр манай АН-ын зөвлөлийн хуралд хуралдаад, үдээс хойш АН-ын үзэл баримтлал, үндэсний аяны нээлт болсон гэсэн тайлбар хийлээ.
Н.Энх
Уншиж байна |