Н.Номтойбаяр: Цагдаагийнхан надаас мэдүүлэг авсан
2019-05-20

 

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд таалал төгссөнийг АН гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаа. Түүнтэй хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уулзсан байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр " Би энэ сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй чуулганы танхимын үүдээр хамт явж таарсан. Хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүнийг эргэлзэж, хайх хэрэггүй. Би уулзсан. Дүүгийн өрөө аль билээ гээд 15-18 орчим минут уулзсан. Өмнөх парламентад хамт байсан. Автоспорт адил сонирхдог. Би Г.Батхүү гишүүнтэй уулзаад бүлгийн хуралдаанд орсон. Бүлгийн хуралдаанд ирцээ бүрдүүлж, картаа хийдэг учир тэнд цаг, нартайгаа бүртгэгдсэн. Би өчигдөр цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн. Би хаана таарсан, юу ярьсанаа хэлсэн" гэсэн тайлбар хийгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Та тэр өдөр халамцуу байсан гэдэг үнэн үү?

 

-УИХ-ын гишүүд  өдрийн хоолонд хамт орсон. Хятадаар явж, Ши Жиньпин даргатай уулзлаа гээд задалсан юм байгаа. Түүнээс бус халамцуу яваагүй. Миний ойлгосноор ЕТГ-ын дарга З.Энхболдын өрөөнд уулзалт болсон юм билээ. 

 

-Талийгаачийн биеийн байдал ямар байсан бэ?

 

-Би 2016 оны сонгуулиас хойш уулзалдаагүй. Нэлээн турсан харагдсан. Ганцаараа байсан. Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Г.Батхүү гишүүнийг гарсны дараа би бүлгийн хуралдаандаа орсон. Картаа хийхэд 19:18 цаг болсон байсан. Талийгаач ганцаараа орж ирээд, ганцаараа гарсан. 

 

Ар гэрийнхэнтэй нь уулзаж амжаагүй, хүндэтгэл үзүүлж амжаагүй байж иймэрхүү байдлаар хэвлэлийн хурал хийсэндээ хүлцэл өчье, уучлаарай. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Yu ve:
Ene hezeenii zurag ve..mash ih aij emeesen..sandarsan zurag bna.. nomt holbootoi yum bna..
2019-05-21
Duusga:
Odoo Nomt urgejluuleed naad ordindo bgaa hulgaich eh ornoo zarj idegchidiig neg negneer n geh metchlen duusgaad ogvol omno hiisen nugel chin tsairch altan usgeer tuuhend uldene shuu.
2019-05-20
Сар гаруйхны өмнө хүн хүч, техник хэрэгслээр өвч тоноглогдсон төрийн хорих байранд эмгэнэлт явдал болсон бол бүр төрийн I зэргийн хамгаалалттай Төрийн ордонд хүндэт эрхэм амиа алдлаа. Хуулиар ордны хамгаалалт хариуцсан Тагнуулын дарга нар ШШЕГ-ынхны адил хариуцлагаа хүлээх үү?
2019-05-20
мөрөөрөө ч үхчихгүй муу өөдгүй гахай
2019-05-20
чам шиг малын хажууд олон айл өрх цалинтай байлгаж байгаа хүн шүү.
2019-05-20
ЦАГДАА ЭМНЭЛЭГ ДУУДАХГҮЙ 50 МИНУТ ЯАГААД ХҮЛЭЭГЭЭД БАЙСАН ЮМ БОЛОО? АЛУУРЧИД УЛ МӨРӨӨ ЦЭВЭРЛЭСЭН БОЛЖ ТААРАХ УУ?
2019-05-20
хүн үхэхээр л намайг амймаар хүндэтгэдэг байсан гэж яридаг хүмүүс их олширох төлөвтэй
2019-05-20
irgen:
ajlaa hiizgeehgui iish tiishee ailchulsan geed bas teriigee ordond uuzgaaj temdegledeg arhichid baina shdee,,,il gardag bol er ni ene hymyys arhi uuh huivaldaan hiihees oor um hiideg umuu
2019-05-20
Амьдрахдаа ч олон түмэнд гайтай үхэхдээ ч гайтай
2019-05-20
чам шиг малын хажууд олон айл өрх цалинтай байлгаж байгаа хүн шүү.
харваад үхсэн хулгайч гай болж байх юм
2019-05-20