Шварцнеггер өөрийг нь цохисон хүүг уучилжээ
2019-05-20

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер Өмнөд Африкийн Иоханесбург хотын спортын төвд байхдаа гэнэтийн халдлагад өртсөн билээ.

 

 

Жүжигчин эр фэнүүддээ гарын үсгээ зурж, өгч байхад түүний нуруу руу нэгэн хүү жийсэн юм. 

 

Уг үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ба жүжигчин эр "Зүгээр л хэн нэгэн намайг түлхсэн" гэж бодсон талаараа твиттертээ жиргэжээ.

 

Жүжигчний бие хамгаалагчид хүүг барьж, цагдаагийнханд хүлээлгэсэн юм.

 

Тэгвэл жүжигчин эр өнөөдөр хүүгийн эсрэг зарга үүсгэхгүй гэдгээ мэдэгдэж, түүнд ямар нэгэн шийтгэл оноохгүй байхыг хүссэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Өдгөө 71 настай Шварцнеггер "Би зүгээр ээ. Тиймээс зарга үүсгэх бодол алга. Би түүнийг уучилсан" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Терминатор хэвээрээ байнлээ үсрээд уналттайгаар 2 хөлөөрөө тийрч байхад бяцхан хөдлөөд эргэж харж гайхаал
2019-05-25
ER KHUN
2019-05-25