Худалдааны дайнаас болж, "GOT"-ийн сүүлчийн ангийг Хятадад блокложээ
2019-05-21

Дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан "HBO" сувгийн "Хаан ширээн тоглоом" цувралын сүүлчийн бүлэг буюу наймдугаар бүлгийн зургаадугаар ангийг хамгийн их хүн үзсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Найман жил дэлгэцнээ гарсан тус цувралын сүүлчийн анги болох “The Iron Throne”-ийг “HBO” суваг, “HBO GO”, “HBO NOW” сувгаар шууд цацагдах үеэр нийт 19.3 сая хүн үзэж, өмнөх ангийн амжилтаа эвджээ. 

 

Гэхдээ уг тоон үзүүлэлт илүү өндөр байх боломжтой байжээ. Учир нь сүүлчийн анги дэлгэцнээ гарахаас хэдхэн хормын өмнө БНХАУ-ын цахим сайтууд шууд дамжуулалтаа блоклосон аж

 

Хятадын видео платформын "Tencent" сайтад киноны шууд дамжуулалтын үеэр "Алдаа гарлаа" хэмээн бичиг гарч ирсэн учир хятадууд төгсгөлийн ангийг үзэж чадаагүй гэнэ. 

 

"HBO" компанийг хэвлэлийн төлөөлөгч "Хаан ширээнийн тоглоом" киног ямар ч асуудалгүйгээр олон улсад цацагдсан. Бид Хятадад гарсан асуудлыг сайтар судлах болно" гэж мэдэгджээ.

 

"АНУ, БНХАУ-ын дунд үүсээд буй худалдааны дайнаас болж, Бээжингийн эрх баригчид "HBO"-ийн бүтээлд хориг тавьсан байж болзошгүй" гэж "The Verge" сайт уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин