Монгол Улс замын хөдөлгөөний дүрэмтэй болсны 94 жилийн ойг тэмдэглэнэ
2019-05-21

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

 

Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: “Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэхгүй байна хэмээн дүгнэж байгаа учраас энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг залуусын зүгээс санаачлан хийж эхэлж байгаагаа дуулгалаа. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон гэдэг мэссэжийг хүргэхээр дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.

 

Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна. Хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой ийм зүйлийг хэрэглэх асуудлыг гаргаж тавихаар ийнхүү ажиллаж байгаа юм байна.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр

 

  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ

 

  •  Автомашины үзлэг оношлогоог хийнэ

 

  • Торгуультай холбоотой мэдээлэл, лавлагааг өгнө

 

  • Урлагийн тоглолтууд болно

 

  •  Замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулагдах болон “Бяцхан зорчигч” аяны нээлт гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдана.
Shuud.mn
Сонин хачин
Zoch:
Ene neg soliotoi yum dongosch baihaar banzal avgaigaa meddeg boloosoi.
2019-05-22
Шал худлаа рeкламдах юмаа хийх ажил олдохгүй бол цагдаа нарынхаа нийгмийн асуудлийг шийдэлюээ чи7
2019-05-21
Тэрний оронд чи дүрмээ сайн мэдэж бай.хуультайгаа хамт
2019-05-21
Эрдэнэбат:
Энэ юу солиороод байгаа нөхөр вэ.нэртэйгээр нь төрсөн өдрөө давхар тэмдэглэнэ гээд хэлчих дээ .монголийн баярууд багадаагүй шүү
2019-05-21