Нийслэлийн зарим дүүргийн хороодыг хуваана
2019-05-21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар“Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг хэлэлцсэн байна. 

 

 

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.

 

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороодыг хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлагдахаар болсон юм. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны үеэр онцолжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
БАДМАА:
ЯГ ЗӨВ
2019-05-26
ЯГ ЗӨВ
2019-05-26
ИРГЭН:
Бага хангай Багануур дүүрэг байх нь хэнд хэрэгтэй вэ Үүнийг ч ярих Мөн төв аймгийн сумдыг6 аймагт тараан өгч хотын нэг дүүрэг болговол гэсэн санаа байна
2019-05-25
Дэмжиж байна:
Зөв зөв ямар хороо нь 5000 хүрэхгүй хүнтэй ажиллаж ямар хороо нь 20-30 мянган хүнтэй ажиллах ёстой юм ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж хуваах нь иргэдэд ч бас төрд ч хэрэгтэй
2019-05-24
Bayangol suurgiin 20-r horoo gj horoo bnaa ihenhi irged ni 1-r horoolliin zamiin urd horoo urhiin emneleg ni haa bsn monosiin tnd
2019-05-22
БАДМАА:
ЯГ ЗӨВ
ЯГ ЗӨВ
хорооний иргэд:
Энэ ажил хий дэмий хөрөнгө үрсэн ажил болож Төрийн албан хаагч нарын тоо өснө Яадаж хэсгийн дага гэдэг 350мянган төгрөгний цалинтай нам дагсан юуч хийдэгүй Хороон дотор өдөржөн цаг нөхцөөж хов ярЬдаг тэнэг авгай нараа болмоор юм Оронд нь гудам бүрт гудам хариуцсан хүн ажилуулаж сарын 50 мянган төгрөгөөр урамжуулаж байсан нь хамаагүй илүү ажил болно 15 хоногт 1 удаа хороонд цуглаж ажилаа яриж байх хэрэгтэй
2019-05-22
иргэн:
бас лмѳнгѳ угаах мѳнгѳ илэх нэг арга гуравдугаар ээлж хоолондоо орж байнаа гэдэг нь үнэн байна
2019-05-21
Кккк:
Өмнөх хэдэн хүнд сурталтай хувалзнуудаа яая гэж байхад баахан ажил хийдэггүй цалин завшигчид нэмэгдэх нь дээ
2019-05-21
лхамаадай- ахмад инж.:
зүйтэй.тэхдээ хороодыг дэвсгэр газартаа эзэн,иргэдээ мэддэг болгох чухлаас чухал.үйлчилгээ цахимжиж байгаа тул эзэнгүй ажилд орон тоог нь чиглүүлэх цаг. жишээ нь ,тэц-/// ,яармагийн гүүр,туул гардэн байрны хооронд,чингэсийн өргөн чөлөөны дагуу нэг нэг айл хашаалан суугаа болон усны лабраторын хавийн байгалаасаа битүү ой болсон газруудад парк байгуулбал яльгүй зардал шаардахаар байна,тэц-н нүүрсний ил овоолго,нүүрсийг өндөр бункраас цацаж овоолж байгаа нь орчныг утаанаас хэд дахин илүү бохирдуулж байна.нэн урьдаар хашаа хаалттай болгое. тэц- н яндангийн утааны шүүлтүүрийн шүүх чадварт хотоос хяналт тавьдаг уу? хар утаа хааяа олгоодох нь хардлатай???
2019-05-21
Gold:
Бусад дүүргүүд нь яаж байгаан?
2019-05-21