Шварцнеггер хүүгийнхээ хамтаар "GQ"-ийг чимлээ
2019-05-21

Холливуудын нэрт жүжигчин, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер хүү Патрик Шварцнеггерийн хамтаар Германы "GQ" сэтгүүлийн шинэхэн дугаарыг чимсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Аав, хүү хоёр жинсэн цамц, кобой малгайгаар гоёжээ. 

 

Өдгөө 71 настай Шварцнеггер анх удаагаа хүүтэйгээ дэлхийн алдартай сэтгүүлийг чимж буй гэнэ.

 

Патрик аав шигээ супер од, жүжигчин болохоор хичээнгүйлэн бэлтгэгдэж буй бөгөөд хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээгээд амжжээ.

 

Тэрбээр "Аав нэг бус удаа надаас зөв сонголт хийсэн үү гэж асуусан. Тийм ээ би сонголтоо хийчихсэн гэхэд аав "тэгвэл гэр бүлээ сайн хамгаалах хэрэгтэй. Гэр бүлээ карьерынхаа хойно огт тавьж, орхигдуулж болохгүй" гэж захисан" гэж хэлжээ. 

 

 Шварцнеггер 2011 онд 25 жил ханилсан эхнэр, Патрикийн ээж Мариа Шриверээс салсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
нэрийг нь зөв бичээч арнольд шварценеггер, мария шрайвер
2019-05-22