Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2019-05-21

 

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

 

Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

 

 

Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургаадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.  Мөн,

 

-Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгах

 

-Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах

 

-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх

 

-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх

 

-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох

 

-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх

 

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах

 

-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх

 

-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,

 

Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.

 

Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
Сонгуулийн уур амьсгал ороод эхэлчихлээ.За за тэгээд үлээгээд бай үлээгээд бай.Одоохон махны үнэ бензиний үнэтэйгээ газардах байлгүй.Тэгвэл үнэхээр сайнсан.Харж л байя та нарыг.Чадахгүй бол та нартай нэгийгээ үзнээ..
2019-05-22
Хүүхэд хүсэлтээ гаргах ёстой юу тэ надаа хүүхдийн мөнгө өгөөч гэж.Энэ ер нь юу болоод байна даа.Иргэдээрээ даажигнаад л.Хүрэлсүх ер ньхудлаа шаахаа больмоор байна шүү нэг их шудрага ёс ярьсан үнэн хэрэгтээ яг ярьсанаа эсрэгээр нь хийгээд л.
2019-05-22
Ch.erdenetuya:
1072 huvitsaanii noogdol ashgiig ogch chadahgui bga ym chin naaduul chin ogloo yu idej hanahgui hovdgiin gainuud bugdend ni davhar hamar urgaasaa
2019-05-22
Eej bn:
Tiim ee Huuhdiin tuluu zaa gej heleerei Erunhii saidaa talarhaj bn harin huchirhiileld huuhduud ih urtuj hohirogch bolsoor aimshigtai herguud oir oir garah bolloo Ene tal deer anhaarch huulia ergej hrah tal deer anhaarch uzeech!!!
2019-05-22
зочин:
Чааваас.хүүхдүүдээс 20,0 төгрөг харамлаад.Бүгдэд нь өгчиж чадахгүй юу.
2019-05-22
Зочин:
Сонгуулийн шоу эхэлжээ хүүхдүүдээр шоуддаг ажил нь энэ юм даа худлаа гарууд аль дээр л хүсэлт гаргасанд нь өгнө гээд байсан хүсэлт гаргаад ч худлаа л байсан хүүхэд ялгаварладаг нь байж л байна лээ энэ засаг төрд эрүүл оюун ухаантай ичих булчирхайтай хүн байдаг юм уу даа
2019-05-21
Эмгэн:
үүнийг ингэж удаах хэрэггүйсэн.чимх чимхээрч гэсэн айл гэрт орох орлого нэмэхийг бодмоор цаг шүү.зурагтаар хаая-ны нэгэн хижээл дарга махны үнийг өсгөсөн хүмүүсд төр төмөр нүүрээ үзүүлнэ гэнэ үү? санаа нь сайхан боловч дэндүү мулгуй санагдлаа.
2019-05-21
Эмгэн:
яг үнэн үг.
2019-05-21
яг үнэн.
2019-05-21
зочин:
гадаадад байгаа монгол хүүхдэдээ яаж мөнгийг нь олгох вэ?
2019-05-21
2016 ond uguugui munguu hezee uguh ve
2019-05-21
зочин:
Битгий пялдагад МАНгар бөгс долоогч минь
2019-05-21
Овоо доо. Улс орон дэвжиж л бгаа юм бна. Уг нь алаг үрсийг алаг үзэхгүй бол зүгээрсэн. Зөв шийд гэж бодож бна.
2019-05-21
зочин:
Битгий пялдагад МАНгар бөгс долоогч минь
zochin:
Saihan sanal baina.
2019-05-21
зочин:
гадаадад байгаа монгол хүүхдэдээ яаж мөнгийг нь олгох вэ?
цэнд:
ёоо тийм байлгүй дээ хүүхдүүдийг алагчлаж болохгүй лдээ
2019-05-21
Үгүй ядаж хадгаламжаас нь татвар авахаа болиоч
2019-05-21
Эмгэн:
яг үнэн үг.
яг үнэн.
зочин:
Сүр данзан минь нөгөө ОУВС чинь яасан бэ сонгууль болохоор хамаагүй болсон уу. МАНгар ЗГ-н ЕС, Сангийн саад гэж 2 мянгуужин байнаа
2019-05-21