"Диваажинд хүрэх зам" киноны тухай сонирхолтой 10 баримт
2019-05-21

 

Ѳнгѳрсѳн баасан гарагт буюу 2019 оны 5 сарын 17-ны ѳдѳр монголын кино урлагт дахин нэг шинэ уран бүтээл тѳрж Зайсан Хилл цогцолборт “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ хийлээ. Уг нээлтэнд киноны ерѳнхий продюсер Ж.Энхжаргалан, ерѳнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Д.Ганцогт мѳн гол дүрийн жүжигчин Э.Мѳнх-Эрдэнэ гэх мэт киноны олон уран бүтээлч нар оролцож кино үзэгчид болон фенүүдтэйгээ уулзан ярилцсан юм. Уг киног Mesmerizm, BRB, Монгол ТВ компаниуд болон XMF хѳгжмийн наадам хамтран бүтээжээ. “Диваажинд хүрэх зам” киноны дүрсжүүлэлтийг Hollywood-ын киноны зураг авалтанд ѳргѳнѳѳр ашиглагддаг ARRI камераар 4К нягтаршилтайгаар гүйцэтгэсэн бол киноны дуу хѳгжмийг Compass хамтлагийн дуучин Билгүүн зохиож, киноны дууг Lil Thug E дуулсан байна.

 

Энэ оройн бас нэгэн сонирхол татсан зүйл бол киноны уран бүтээлчид After party-ны үеэр баярын бялуу задлахын оронд дэлхийд сонин гэж тооцогдох Амьд сүши буюу body sushi-г ирсэн зочиддоо санал болгосон явдал юм. Үүнийг киноны уран бүтээлчид тайлбарлахдаа монголын кино урлагт шинэ содон зүйлийг улам ихээр нэвтрүүлж энэ салбарыг тэлэн дэвшихэд нь үргэлж ѳѳрсдийн хувь нэмрээ оруулж байхын илэрхийлэл болгож байгаа юм хэмээжээ. Энэхүү зоогийг Stockholm Sushi рестораны хамт олон маш гүнзгий судалсны үндсэн дээр хийсэн гэдэгээ дурьдаж байлаа. Ирсэн зочид ч савх хэрэглэхгүйгээр уг зоогийг амтлахаас татгалзсангүй.

 

Диваажинд хүрэх зам кинотой холбоотой 10 баримт:

 

1. Кино бүхэлдээ 4К нягтаршилаар бүтээгдсэн

 

2. Hollywood-ийн киноны зураг авалтыг хийдэг ARRI самераар бүх зураг авалтаа хийсэн

 

3. Mesmerizm - ийн гурав дахь бие даасан УСК

 

4. Киноны дууг Lil Thud E дуулсан

 

5. Киног хийхэд зураг авалтанд оролцсон, нийт уран бүтээлчидийн тоо 100 орчим

 

6. Киноны ерөнхий найруулагч нь киноныхоо гол дүрд тогложээ

 

7. тус киноны нээлт монгол хийгдэж байгаагүй өргөн цар хүрээтэй болжээ

 

8. Ерөнхий продюсераар BRB компаний захирал Энхжаргалан ажиллажээ. Мөн Монгол тв-ийн захирал Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нар тус киноны продюсероор ажиллажээ.

 

9. Энэ кино нь найз нөхдийн нандин харилцаа, зорилго тэмүүлэлтэй байх хүний амьдралд ямар чухал болохыг харуулдаг.

 

10. Киноны зохиолыг Hollywood-ын нэгэн киноны зохиолоос сэдэвлэн бүтээсэн

Shuud.mn
Сонин хачин