Дубайд онгоц осолдож, британичууд амиа алджээ
2019-05-22

Дубайн олон улсын нисэх буудлаас холгүйхэн Их Британид бүртгэлтэй, дөрвөн хүний суудалтай "DA42" онгоц сүйрсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тус онгоцонд Британийн гурван иргэн, Өмнөд Африкийн нэг зорчиж явсан гэнэ. "Ослоор бүгд амиа алдсан. Мэргэлжилтнүүд ослын газар ажиллаж байна. Тун удахгүй ослын шалтгаан тодорхой болно" гэж Иргэний нисэхийн ерөнхий газар (GCAA)-аас мэдэгдэв. 

 

Онгоц өчигдөр 19.30 цагийн орчимд сүйрсэн аж. Тус онгоцонд ахмад, туслахын хамтаар болон Британийн хос зорчиж явжээ. 

 

Осолтой холбогдуулан Дубайн эрх баригчид нисэх буудлаа 45 минутын турш хааж, зарим чиглэлээ өөрчилсөн гэнэ. 

 

Британийн Гадаад хэргийн яам "Бид ослын талаарх мэдээллийг хүлээн авсан. Ослын шалтгааныг нарийн тодруулах хүртэл Эмиратын эрх баригчидтай нягт холбоотой ажиллах болно" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
баячууд осолдож үхэж дуусахгүй юмаа
2019-05-22