Улаанбаатарт 30 хэм дулаан байна
2019-05-23

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст халж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2019 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир орчим, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин