Тереза Мэй ойрын хугацаанд огцорч магадгүй
2019-05-23

Их Британийн парламент Европын холбоог орхих "БРЕКСИТ" хэлэлцээрийн эсрэг санал өгвөл уг хэлэлцээрийг зогсоож, хүчингүй болгохоо Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг дамжууллаа. 

 

 

Парламентад "БРЕКСИТ"  хэлэлцээрийн төслөөрөө гурван ч удаа ялагдал хүлээсэн Мэйгийн Засгийн газар ирэх зургаадугаар сарын 3-нд парламентад дахин санал хураахаар болжээ. 

 

"Гэхдээ дөрөв дэх удаа ялагдал хүлээх магадлал өндөр байгаа" талаар ажиглагчид үзэж байна. 

 

Сөрөг хүчний тэргүүн Жереми Корбин эрх баригчидтай хэлэлцээр хийсэн боловч "БРЕКСИТ" хэлэлцээрийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй билээ. 

 

Жереми Корбин "Хэлэлцээр хийхгүйгээр Их Британийн Европын холбооноос гарах нь улс оронд ихээхэн сөрөг нөлөөтэй" гэж мэдэгджээ. 

 

Мөн ойрын эх сурвалжууд "Тереза Мэйг ойрын хугацаанд албан тушаалаасаа огцорч магадгүй" гэж мэдэгдсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ТЭР НЬ ДЭЭР ЯМАР ЭРГҮҮ БАЛАЙ АВГАЙ ГЭДГЭЭ ДЭЛХИЙ НИЙТЭД САЙН ХАРУУЛЖ АВЛАА
2019-05-23