Төгөлдөр хуурч сурагчдад 9-19 сая төгрөгийн урамшуулал олгоно
5-23

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд байр эзэлсэн нэр бүхий сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар гаргав.

 

Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг,

 

Хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая,

 

Гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин