Пхеньяны хэвлэл Жоё Байданыг ДАРАНГУЙЛАГЧ гэж доромжилжээ
2019-05-23

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засаг захиргааны үед Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жоё Байданыг Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэл "ДАРАНГУЙЛАГЧ" гэж мэдээлсэн билээ.

 

 

Байдан энэ сарын эхээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн юм. 

 

Тэгвэл өчигдөр Хойд Солонгосын "KCNA" агентлаг "Жоё Байдан бол дарангуйлагч" гэж мэдээлсэн нь нэр дэвшигчийг багаггүй сандаргасан гэнэ. 

 

Уг мэдэгдэлтэй холбогдуулан Байдан  "Би дарангуйлалгүй төрийг хүсдэг нэгэн. Тэд намайг IQ муутай тэнэг хэмээн доромжилсон. Гэхдээ бодит байдал дээр хэн нь дарангуйлагч билээ" гэж хэлжээ. 

 

Өдгөө "Ардчилсан" намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 23 нэр дэвшигч бүртгүүлээд байна. Гэхдээ Байданыг өрсөлдөгчгүйгээр намын сунгаанаас номер 1-ээр гарч ирэх магадлалтай гэж ажиглагчид үзжээ. 

 

"KCNA" агентлаг Байданаас гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Аюулгүй зөвлөлийн дарга Жон Болтон нарыг "ажлаа мэдэхгүй, мунхаг" хэмээн бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин