“Huawei”-ийн гар утсуудыг зарахаас татгалзаж эхэлжээ
2019-05-23

БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн ухаалаг гар утсуудыг зах зээлд борлуулах ажил багагүй хүндрэлтэй учраад буй талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Учир нь томоохон компаниуд “Huawei”-ийн гар утас болон бусад бараа бүтээгдэхүүнийг нь АНУ-ын Засгийн газраас сэрэмжлүүлж буйгаар тагнуул хийдэг хэмээн үзэж, худалдахаас татгалзаж эхэлжээ. 

 

Одоогоор Япон, Тайвань, Их Британийн гар утасны компаниуд “Huawei”-ийн шинэ загварын ухаалаг гар утасны урьдчилсан захиалгын хүргэлтийг цуцалсан гэнэ.

 

Мөн шинээр "5G" сүлжээнд суурилсан гар утаснуудыг хэрэглэгчдэд санал болгох төлөвлөгөөгөө түдгэлзүүлсэн байна.

 

Вашингтон, БНХАУ-ын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн “Huawei”-ийг буруутгаж, хатуу хориг арга хэмжээ авчээ.

 

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт “Huawei”-ийг хар жагсаалтадаа оруулсан бол өчигдөр БНХАУ-ын нөлөө бүхий таван компанийг уг жагсаалтад оруулахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

 

Үүнд “Megvii”, “Dahua Technology”, “Hikvision” зэрэг хяналтын камер нийлүүлдэг компаниуд багтжээ. Нүүр царай таних системд суурилсан “Hikvision” болон “Dahua”-ийн камеруудыг тагнуулын зорилгоор ашиглаж болзошгүй гэж сэжиглэж буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Манайхан ZTE-н чиптэй төхөөрөмжүүд хэрэглээд л байх юмдаа дэлхий нийт 3 жилийн өмнө татгалзчихаад байхад
2019-05-23
hujaa naraas bolgoomjil!
2019-05-23