Ардын уран зохиолч Т.Галсангийн номын өргөөг тохижуулж өгчээ
2019-05-24

 

Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Л. Алтансүх найзуудтайгаа хамтран Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т. Галсан гуайн номын өргөөг тохижуулж, өчигдөр хүлээлгэн өглөө. Төлөөлөгч Л. Алтансүх "Бид ард түмний хайртай зохиолчийн номнууд, өрөөндөө багтахгүй шахам их байдаг гэж сонсоод, тэр сайхан эх бичвэрүүдийг нь архив үүсгэн хадгалахад нь туслах, энэ сайхан номын өргөөг тохижуулж өгөхийг хэсэг найзуудын хамт санаачлаад, хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа маш их баяртай байна" гэдгийг онцлов.

 

Мөн энэ арга хэмжээнд Баянго дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, үг хэлэлв. Тэрбээр "Та бол Монголчуудын бахархал төдийгүй, дэлхийн утга зохиолын томоохон зүтгэлтний нэгд зүй ёсоор багтдаг хүний нэг. Энэ сайхан номын өргөөний нээлтэд уригдан, оролцож байгаадаа төдийгүй манай дүүрэгт ийм сайхан эглээс эгэл хүн хамт амьдарч байгаад бид их азтай хүмүүс юм. Олон найраглал, кино зохиолуудыг дахин бичиж үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна, та зуу насалж, зургаадай таяг тулаарай" хэмээн ерөөлөө.

 

 

Харин Т. Галсан зохиолч "Өнөөдөр миний хувьд сайхан өдрийн нэг тохиож байна. Учир юу гэвэл би азтай хүн юм. Эргэн тойронд минь дандаа сайхан сэтгэлтэй хүмүүс оршдог нь. Номын цагаан буян үргэлж ивээж яваарай, номын ачыг номоор төлдөг заншилтай" хэмээгээд ирсэн зочдод Ахин дахин шатаагдсан Арвайхээр найраглал номоор бэлэг барив.


Shuud.mn
Сонин хачин
Яршиг:
Энэ өвгөний олигтой зохиол гэж ёстой сонсоогүй юм байна. Тийм зохиол гээд ганцыг хэл дээ? Ардын алиалагч гэвэл арай үнэнд нийцнэ.
2019-05-24
чи ийм зүйлийг ойлгохгүй усан толгой байнаа
2019-05-24
Ard:
Iim medee taviad yahaw dee!
2019-05-24
Ёстой дэмий юм хийж байх юм даа. Номын тавиураа өөрөө янзлаж чадахгүй юм бол яах гэж ...
2019-05-24
чи ийм зүйлийг ойлгохгүй усан толгой байнаа
Za yarshigaa huuhed enhbaatar n hodoo aj ahyun hangamjiig lyuverdaj avch bayajchihaad bas boloogyu dutaag bsiimuu oros helnii buhel buten surguili oor yuch bgaag medehgyu ulsiin horongoor tyuilchihad yamar ih shunal ve yadan zusarch humuus bdgiim be
2019-05-24