Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
5-24

13:40 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. 

 

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна 

 

12:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа юм. Төсвийн болон Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлж байгаа юм. 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Татварын багц хууль улс орны нийгэм эдийн засагт хэрэгтэй маш чухал хууль. Энэ хуулийг Сангийн яам маш хариуцлагагүй боловсруулж оруулж ирсэн. Ерөнхийлөгч 14 зүйлд хориг тавьж оруулж иржээ. Үүн дээр нэмээд ч хориг тавих заалт байгаа" хэмээлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин