Трамп Японы эзэн хаан болон Ерөнхий сайдтай уулзлаа
2019-05-27

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Японы эзэн хаан Нарухито уулзлаа. Ингэснээр тэрбээр тавдугаар сарын нэгний өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Японы шинэ эзэн хаантай уулзаж буй анхны гадаад улсын тэргүүн болж байгаа юм.

 

 

Уулзалт тавдугаар сарын 27-ны өдөр Токио дахь эзэн хааны ордонд болсон байна.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр Дональд Трамп болон түүний эхнэр Меланья нарыг ордны үүдэнд хүндэт харуул угтаж, улмаар Трамп гэргийн хамт Японы эзэн хаан гадаадын зочдыг хүлээн авдаг танхим руу оржээ.

 

Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдааны асуудлууд, Хойд Солонгосын сэдвээр ярилцсаны дээр Токио болон Вашингтоны хооронд сайн харилцаатай байгааг нотлосон байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы эзэн хаан Нарухитотой уулзсны дараа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан талаар NHK мэдээллээ. Энэ уулзалтын өмнө Абэ мэдэгдэл хийхдээ “Бид олон улсын өмнө тулгарч буй асуудлууд тэр дундаа Хойд Солонгосын асуудал, түүнчлэн хоёр талт эдийн засгийн асуудлууд, Их хорийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал бодол солилцоно” хэмээн онцолсон байна.

 

Түүнчлэн шинэ эзэн хаан Нарухитогийн бүрэн эрх хэрэгжиж эхлэсэн өдрөөс буюу  тавдугаар сарын нэгнээс Рэйва шинэ эринд АНУ болон Японы хоорондын эвсэл бат бэх байна гэдгийг дэлхий нийтэд харуулна хэмээн найдаж байгаагаа Абэ илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин