“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа
2019-05-28

“Чанар мөнхөд оршихуй” уриатай “Жем интернэшнл” ХХК-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тэмдэглэлт ойн хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Жемийн багачууд” баярын арга хэмжээг тавдугаар сарын 26-нд зохион байгууллаа.

 

 

Компанийн ажилтнуудын хүүхэд багачуудыг баярлуулах, эцэг эхийнхээ ажилладаг компаниар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилготой зохион байгуулагдсан хүүхдийн баярт 165 хүүхэд оролцож, нэг өдрийг хөгжилтэй зугаатай дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн хүүхдийн баярын үйл ажиллагаанд авьяаслаг хүүхэд багачууд найзууддаа зориулж морин хуур, төгөлдөр хуур, бүжиг болон ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүлжээ.

 

Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин