Гал тогоонд хэрэгтэй 11 зөвлөгөө 
2019-05-28

Ээжээсээ эсвэл эмээгээсээ хоол бэлтгэх нарийн аргыг сурсан эзэгтэй нар байхад хоол хийх дамжаа, эсвэл хоолны нэвтрүүлгээр дамжуулан амттай хоол бэлтгэдэг бүсгүйчүүд ч бий. Сайхан хоол бэлтгэхийг хүсэхгүй хэн байх билээ. Мэргэжилтнүүдийн ашигладаг дараах аргууд танд хэрэг болох нь дамжиггүй. 

 

 

1. Лууванг амттай бэлтгэхийн тулд ширүүн галаар 10 минут чанаж, гаргахын өмнөхөн давс хийгээрэй. 


2. Сүүнд дэвтээсэн элэг маш амттай болдог. Дараа нь амтлагч болон давстай хольсон гуриланд өнхрүүлж, 3-5 минут шарахад болно. 


3. Өндөгний цагааныг хөөсрүүлэхийн тулд нимбэгний хэдэн дусал шүүс нэм. 


4. Улаан манжинг чанахын өмнө хэсэг хугацаанд хүйтэн ус дээрээс нь гоожуулж, дараа нь чанавал хурдан болдог. 


5. Гурилан бүтээгдэхүүн хийх гэж байгаа бол гуриландаа багахан цардуул хийвэл талх, жигнэсэн бүтээгдэхүүн удаан хугацаанд зөөлөн хэвээр байна. 


6. Зөгийн балыг халаах хэрэггүй, халуун устай саванд хийчихэд болно. 


7. Хайруулын тавганд тосоо хийсний дараа багахан давс хийвэл тос халж үсрэхгүй. 


8. Загасыг түлэхгүй тулд масло түрх. 


9. Махыг хатуу болгохгүйн тулд мах болохын өмнөхөн давс хийнэ. 


10.  Төмс чанахдаа бага зэрэг маргарин хийвэл хурдан болно. 


11. Будаа агшаахдаа хэт нялцайлгахгүйн тулд эхлээд багахан шарахыг зөвлөж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин