Шинжилгээгээр үхсэн малын мах байсныг тогтоолоо
2019-05-28

Энэ сарын 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. 


Тус махнаас 7 дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Тав лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоолоо. 


Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зуд турхан болвол боодол өвсөө 16500-гаар зарна шүү, тэд бидний хүүхдүүдэд юу хялайлгадаг билээ би л лав ширхэг лаа шидмэс ч өгөхгүй
2019-05-28
Ynen:
Yasan ichdeggyi ium be,ene maxiig chine bid zytgej xodolmorloj olson mongooroo xudaldaj avaad yr xyyxeddee xool xiij ogdog ium sh dee,bodohoos oi gutmaar,iim xynii ynergyi xyn chanargyi xynii sygnyydiig xorvoo yaj daadag bainaa
2019-05-28
Үхсэн малын махаа хэн зарсан бх вэ? Бас л бодох асуудал. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэдэг дээ. Татвар төлдөггүй, малынхаа бүх түүхий эдээ өөрсдөө зарж борлуулж амьдардаг хүмүүс бдаг даа. Арай л цагаандаа гарч бна
2019-05-28
baagii:
iimerhuu hugiin shaarnuudad hatuu hariutslaga tootsoh heregtei!!!
2019-05-28