Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2019-05-29

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

 

2019 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин