“Татварын” Д.Энхбат ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр хүндэд халдсаныг шүүх тогтоолоо
2019-05-29

 

“Татварынхны” гэх дуулиант хэргийн гол эзэн болох Д.Энхбат “Би ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас болж ажил, амьдралаараа хохирсон” гэх ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэг бус удаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж, зарим иргэнийг Б.Хурцын эсрэг улстөржилтдөө ашигласны нэг нь мөн л Д.Энхбат гэгч байлаа. Тэрбээр “Өдрийн сонин”-ы 2017 арваннэгдүгээр сарын нэгэн дугаарт “Б.Хурц надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон” гэх ярилцлагыг өгчээ. ТЕГ-ын экс дарга Б.Хурц энэ асуудлаар шүүхэд хандсан юм байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны тавдугаар сарын 22-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан аж. Энэхүү захирамжид “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийг 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл болох Монгол Улсын өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-ы баримт, үйл явдал 7 дугаар нүүр болон dnn.mn сайтын “Цаг үе” булангийн онцлох нийтлэл хэсгээр худал мэдээг тус тус няцаалт залруулга хийж, нэхэмжлэгч Б.Хурцаас уучлалт эрэхийг хариуцагч Д.Энхбатад үүрэг болгож шийдвэрлэсэн байна” гэж дурджээ. 

 

 

ТЕГ-ын УТОХГ-ын хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын хувьд, ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга асан Б.Жаргал зэрэг албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл сонсож байжээ. Түүнийг Ч.Гансүхийн амаар өгсөн үүрэг даалгаврын дагуу “Занарт уул” ХХК-д холбогдуулан бичсэн татварын улсын байцаагчийн 260009 тоот дүгнэлтийг хууль бусаар 2010 оны зургадугаар сарын 07-ны өдөр 93 тоот тушаал гарган хүчингүй болгож, нийт төсөвт төвлөрөх ёстой байсан 1.219.368.700 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, “Голомт” банкны 1705019424 тоот төгрөгийн хувийн харилцах дансаар 2012 оны тавдугаар сарын 01-нээс хойш он дуусталх хугацаанд 53.9 сая төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого олсон, “Голомт” банкны 1801291283 тоот ам.долларын хувийн харилцах дансаар 2012 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш 2012 оныг дуусталх хугацаанд 32.430 ам.доллар буюу 45.113.500  төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй орлого олсон, “Номин констракшн” ХХК-тай 2012 оны тавдугаар сарын 23-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын RG12731361 тоот гэрээний дагуу 493.822.000 төгрөгийн орон сууц худалдан авсан байх ба орлогын эх үүсвэр нь тодорхойгүй 592.835.500 төгрөгийн орлогыг хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн, татварт тайлангах тоо хэмжээг зориуд бууруулан тайлагнаж 50.041.300 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт буруутган ял шийтгэл оноож байжээ. 

 


 

Эх сурвалж: analiz.mn

О.Ган

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
заан:
ямар нэгэн хүнд нэр төр гэж байх ёстой шүү, хүн доромжилж байгаа, худлаа юм бичдэг, хүнийг гүтгэдэг хүмүүсийг арга хэмжээ авдаг хуультай болооч
2019-06-01
Энэ хүнд нэр хүнд үлдсэн үү?
2019-05-30
Зочин:
үхсэн хатсаны нэр хүнд алуурч луйварчинд нэр хүнд байх уу
2019-05-30
Иргэн:
Хурцын өөрийнх нь асуудал юу болсон бэ Сүхбаатар дүүргийн шүүгчнараа.Та нар хэрэгтнээ цагаатгах ажилдаа орчихвуу.Одоо нас барсан Энхбатын гэр бүл гүтгэсэн уучлалт гуй,Зоригийн хэргийн нөхөд шоронгоос уучлалт гуй,Нямдорж,Батзандан,Болд нар уучлалт гуй гээд л шийдээд явчих юмуу.Шүүх болж хоцордоо.Чааваас.
2019-05-30
Хурц одоохондоо баригдаагүй л хулгайч болохоос энэнд юун нэр төр байх юм бэ?
2019-05-30
Зоригт:
Монголын шуух цагдаа ариусахгуй ээ .монготой хун юу ч хийж болно
2019-05-30
Бадрууган:
Зо зо ногоо Хурц чинь тэгээд бараг л баатар болох нь дээ ийм л арчгуй тор шуу .монготой хун л монголд яаж ч юу ч хийж болно .гутамшиг гутамшиг
2019-05-30
Zochin:
esregeeree Nyamdorj,Batzandan,Luu 3iin eelj blj dee odoo uursdiiguu shalguulchih tgd her shudarga gdgiig chin haraya
2019-05-30
Зочин:
Энэ нөхөрт бас нар хүнд гэж байна аа, Монголын шүүхийг үндсээр нв өөрчлөхгүй бол болохоо больжээ
2019-05-30
Зочин:
Нямдорж та хурцыг шоронд хатааж ал ард түмэн шаардаж бна энэ хүн алуурчин хүнийг эр үздэг шүүж хүчээр алдаг ялтан хурц
2019-05-29
Иргэн:
ХУРЦ АЛУУРЧИНД ЯМАР НЭР ХҮНД БАЙДАГ ЮМ БЭ??? АЛУУРЧИН НЭРТЭЙ АЛДАРТАЙ ЛАЛАР НЭРТЭЙ АЛУУРЧИН ХУРЦ ШДЭЭ ЮУ НЭР ПИЗДА
2019-05-29
Зочин:
Хурц бол энийг өлхөн хийнэ л дээ . Зүгээр дохиход л Нямбазар дор нь гаргаад өгнө.шд . Муу луйварчин .
2019-05-29
sonsogch:
UIH iin tanhimd gishuudiig shantaajilj chadaj bga baidlaar bl hurts nowsh yug ch uuruusuu holduulj chadna
2019-05-29
irgen:
tegj togtooson shyyhiig byren byreldhyyneer ni avch hayah heregtei !!!! shivshigiin luivarchid tangarag orgochihood
2019-05-29
Энэ жүжиг дуусахад Монгол улс гэж байхгүй болсон байх болно. ЭНэ МАНАН-ийн гар хөлнүүд Монгол гүрний үлдэгдлийг устга мой
2019-05-29
Дэлхийн номер нэг тагнуулч Хурцыг дэмжинээ!
2019-05-29
Хурц:
Би бол энхийн цагаан тагтаа
2019-05-29
Засссс , шүүхэд одоо хэн итгэхэв дээ
2019-05-29
Зоригт:
Монголын шуух цагдаа ариусахгуй ээ .монготой хун юу ч хийж болно