“Гоо даль” массажны газрын үйл ажиллагааг зогсоолоо
2019-05-30

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 47 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах “Гоо даль” бие угаалга, массажны газарт 2019 оны 05-р сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийжээ.

 

 

Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй зөрчил илэрчээ. Тиймээс прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин