Израильд түүхэндээ анх удаа парламентын дахин сонгууль явагдана
2019-05-30

 

Израилийн Парламент тавдугаар сарын 30-ны өдөр парламент өөрөө тарах тухай хууль батлаж, улмаар энэ улсын түүхэнд анх удаа Парламентын дахин сонгууль товлогдлоо. 


ВВС агентлагийн мэдээлснээр, дахин сонгууль есдүгээр сарын 17-нд болох юм байна. 


Дөрөвдүгээр сарын есөнд болсон сонгуулийн дүнгээр шинэ засгийн газрын эвсэл байгуулах 42 хоногийн хугацааг Ерөнхий сайдад өгсөн нь тавдугаар сарын 29-нд дуусчээ. Нетаньху өгөгдсөн хугацаанд 65 болон 120 суудал авсан барууны болон шашны намуудаас эвсэл байгуулах талаар тохиролцож чадаагүйн улмаас ийнхүү парламент өөрөө тарахаар болсон байна. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин